“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Сэлбийн гүүрийг мөд нээхгүй
Сэлбийн гүүрний нэг урсгал хаагдснаас хотын зүүн хэсгийн автозам өчигдөр нэлээд ачаалалтай байж, жолооч нар ч түгжрэлд олон цаг уягдсан. Их тойруу буюу Сэлбийн хойд гүүрний хэсэгт “100 айл”-аас Сансар чиглэх хөдөлгөөний урсгалыг уржигдар оройн 00:00 цагаас эхлэн хаасан аж. Гүүрний засварын ажилтай холбоотойгоор хаасан замыг есдүгээр сарын 7-нд нээх бол үргэлжлүүлээд Сансараас 100 айл чиглэлийн урсгалыг хаах юм байна. Иймд жолооч нар Их тойруугийн замыг сонгохоос татгалзаж, Залуучуудын өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөөгөөр зорчих хэрэгтэйг Замын Цагдаагийн газрынхан хэлсэн юм. Хэрэв Их торйуугийн замаар явах шаардлагатай бол АНУ-ын Элчин сайдын яамны дэргэдүүр гарах шинэ замаар явж Залуучуудын өргөн чөлөөний замруу орж тойрохоор хөдөлгөөнийг зохицуулж байгаа аж.
0 Сэтгэгдэл
























