УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Д.Трамп Цагаан ордонд ирээд юу амжуулав
Б.СЭВЖИДМАА
Дональд Трамп Цагаан ордонд ирмэгцээ өөрийн суух ажлын өрөө болох Зууван танхимын хөшиг, хивс, буйданг солиулжээ. “Трамп цамхаг” дахь тансаг пентхаусаа алтлаг өнгөөр иж бүрэн хулдсан байдаг шиг тэрээр Цагаан ордны хөшгийг алтан шаргал болгон өөрчлүүлжээ. Тэр өрөөндөө бас нэг өөрчлөлт хийсэн нь Мартин Лютер Кингийн толгойн баримлын оронд Уинстон Черчиллийн чээж баримлыг тавиулжээ.

Шинэ Ерөнхийлөгч Цагаан ордонд одоогоор ийм өөрчлөлт хийж, бусад 130 гаруй өрөөг хэвэнд нь үлдээжээ. Гэхдээ Цагаан ордонд шинэ Ерөнхийлөгч ирэх үед төсвөөс 100 мянган доллараар засвар шинэчлэл хийх эрх олгодог. Гэхдээ үүнийг ашиглахгүй ч байж болно. Обамагийн гэр бүл гэхэд Цагаан ордны дотоод заслыг өөрчлөхдөө мөнгөө хувиасаа гаргасан юм. Үе үеийн тэргүүн хатагтай нар өөрийн үзэмж, сонголтоор Цагаан ордны дотоод заслыг шинэчилдэг. Меланья Трамп ч интерьер заслын мэргэжилтэнтэй саяхан уулзсан гэнэ.
Ерөнхийлөгчийн ажлын хувьд эхний тангараг өргөсөн өдрөө маш олон ёслол, хүлээн авалтад оролцсон ч анхны зарлигтаа гарын үсэг зурж, шууд ажилдаа орсон юм. Тэрээр эхний 48 цагийн дотор дараах шийдвэрүүдийг гаргажээ.
1. Холбооны Засгийн газрын бүх эрх мэдлийг шилжүүлэн авсан.
2. Өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын хуулийг хумих тушаал гаргасан.
3. Засгийн газрын дэмжлэгтэй орон сууцны зээлийг дуусах үед зээлдэгчийн төлдөг жил тутмын моргейжийн даатгалын хэмжээг бууруулсан байсныг зогсоосон.
4. Засгийн газрын агентлагуудад хууль, дүрэм журам хэрэгжүүлэхийг зогсоосон. (Тухайн зохицуулалтыг шинэ засаг захиргаанаас зөвшөөрөх хүртэл мөрдөхгүй байх)
5. Хүргэн хүү Жаред Кушнерын Цагаан ордонд албан тушаал хашихыг Хууль зүйн яамнаас хүлээн зөвшөөрсөн албан бичиг хүлээн авсан.
6. Тагнуулын төв газрын ажилтан ажиллагсадтай уулзсаны зэрэгцээ цөмийн код хүлээн авсан.
7. Мексикийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, энэ сарын сүүлчээр уулзахаар тохиролцсон.
8. Канадын Ерөнхий сайдтай хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар утсаар ярилцсан.
9. НАФТА-гийн талаар Канад, Мексикийн удирдагчидтай дахин хэлэлцээрт орно гэдгээ зарласан.
10. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзана гэдгээ мэдэгдсэн.
11. Израйль дахь ЭСЯ-аа Тель Авиваас Йерусалим руу нүүлгэхээр ярилцсан.

0 Сэтгэгдэл