Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нэгжлэг хийсэн мөрдөн байцаагчийг зоджээ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгах ажлын хэсгийнхэн “Эрэл” компанийн захирал, Эх орон намын дарга Б.Эрдэнэбатын албан өрөөнд болон гэрт нь өнгөрсөн пүрэв гаригийн үдэш нэгжлэг хийжээ.
Түүнийг Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан “Эрэл” компанидаа ямар ч барьцаа өгөлгүйгээр хоёр удаа зээл авсан. Үүнийгээ эргэн төлөөгүй, Хөгжлийн банкны удирдлагууд Б.Эрдэнэбат нарын хооронд хувийн ямар нэг ашиг сонирхол байж болзошгүй гэж үзээд тайлбар мэдүүлэг, зарим эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авахаар АТГ, ЭЦГ-ын ажлын хэсгээс томилогдсон мөрдөн байцаагч Батболд гэдэг хүн очжээ. Бидэнд олдсон мэдээллээр Б.Эрдэнэбат эхлээд 14 сая, дараа нь есөн сая ам.доллар ямар ч барьцаагүй авч, нэг ч төгрөг эргэн төлөөгүй гэнэ.
Ийнхүү үзлэг шалгалт хийж эхэлтэл Б.Эрдэнэбат мөрдөн байцаагч Батболдыг нэг бус удаа цохиод авчээ. Зарим эх сурвалж 2-3 удаа алгадсан гэсэн мэдээлэл өгч байна. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: http://unuudur.mn/article/94107
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгах ажлын хэсгийнхэн “Эрэл” компанийн захирал, Эх орон намын дарга Б.Эрдэнэбатын албан өрөөнд болон гэрт нь өнгөрсөн пүрэв гаригийн үдэш нэгжлэг хийжээ.Түүнийг Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан “Эрэл” компанидаа ямар ч барьцаа өгөлгүйгээр хоёр удаа зээл авсан. Үүнийгээ эргэн төлөөгүй, Хөгжлийн банкны удирдлагууд Б.Эрдэнэбат нарын хооронд хувийн ямар нэг ашиг сонирхол байж болзошгүй гэж үзээд тайлбар мэдүүлэг, зарим эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авахаар АТГ, ЭЦГ-ын ажлын хэсгээс томилогдсон мөрдөн байцаагч Батболд гэдэг хүн очжээ. Бидэнд олдсон мэдээллээр Б.Эрдэнэбат эхлээд 14 сая, дараа нь есөн сая ам.доллар ямар ч барьцаагүй авч, нэг ч төгрөг эргэн төлөөгүй гэнэ.
Ийнхүү үзлэг шалгалт хийж эхэлтэл Б.Эрдэнэбат мөрдөн байцаагч Батболдыг нэг бус удаа цохиод авчээ. Зарим эх сурвалж 2-3 удаа алгадсан гэсэн мэдээлэл өгч байна. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: http://unuudur.mn/article/94107
0 Сэтгэгдэл
























