Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
НӨАТ-ын буцаан олголтын ажилд арилжааны банкууд хойрго хандаж байна

Т.ЭРДМАА


НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2016 онд улсын төсөвт НӨАТ-ын орлогоос 555.2 тэрбум төгрөг төвлөрчээ. Энэ нь 2015 оныхоос 70 тэрбумаар өссөн үзүүлэлт юм байна.

Энэ нь иргэд аж, ахуйн нэгжүүдээс НӨАТ-ын баримтаа авч, шаардлагаа өндөрсгөж буйтай зарим талаараа холбоотой юм. Харин иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг  энэ оны эхний улиралд буцааж авах ёстой. Буцаан олголтыг Татварын Ерөнхий газар хариуцан ажиллаж байгаа бөгөөд “Ирэх сарын 1-нээс буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ” гэж өчигдөр мэдээллээ.
Энэ асуудлыг Татварын ерөнхий газрын дарга Л.Зоригтоос тодруулахад “НӨАТ-ын буцаан олголтыг гуравдугаар сарын 31-ний дотор бүрэн өгөх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар 140 мянган иргэн мэдээллээ баталгаажуулаагүй байна. Тэдний дунд дансны дугаарын оронд картын дугаараа бичсэн, регистерийн дугаар нь зөрүүтэй иргэн олон бий. Мөн арилжааны бүх банк харилцагчдынхаа данс, овог нэр гэсэн мэдээллийг манайд өгөх ёстой ч “ХААН”, “Худалдаа хөгжил”, “Голомт” банкууд манайд мэдээллээ ирүүлээгүй. Бусад банк нь гэрээ байгуулж мэдээллээ өгсөн. Бид 41 мянган иргэний мэдээллийг шалгасан. Гэтэл хамгийн олон харилцагчтай банкууд НӨАТ-ын хууль хэрэгжүүлэхэд саад болж байна” гэлээ.

Татварын газар нь холбогдох хуульд заасны дагуу аржилжааны банкнаас дээрх мэдээллийг авах эрхтэй бөгөөд 140 мянган иргэний мэдээллийг баталгаажуулбал ирэх сарын 1-нээс  НӨАТ-ын буцаан олголтыг өгч эхлэх юм байна. НӨАТ-ын буцаан олголтод 34-35 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Мөн НӨАТ-ын баримт хэвлэхэд 139 мянган модоор хийх хэмжээний дайтай цаас шаардагдаж байгаа юм байна. Тиймээс баримтыг энэ оны нэгдүгээр улиралд багтааж картаар солихоор болжээ. Тэгэхээр иргэд заавал утас, мессеж, ebarimt.mn сайтад нэвтэрч бүртгүүлэх шаардлага гарахгүй аж. Түүнчлэн НӨАТ-ын сугалаанд супер хонжвор бий. Үүнийг энэ онд зогсоож, дээд хонжворыг 20-50 сая төгрөг болгож, нэг удаагийн сугалаанд хонжвор хожих иргэдийн тоог нэмэхээр болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан