УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Кеннедигийн охин нутаг буцлаа
Б.СЭВЖИДМАА
АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн охин Каролин Кеннеди гурван жил Япон улсад Элчин сайдаар ажиллаад нутаг буцлаа.

Б.Обамаг сонгуульд үнэнчээр дэмжиж, хандив босгоход хувь нэмрээ оруулсны хариуд Элчин сайдаар томилогдон Японыг зорьсон Каролин Кеннедиг Наран улсад ирэхэд япончууд Холливудын од мэт угтан авч байсан билээ. Түүнийг 2013 оны арваннэгдүгээр сард анх эзэн хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барихаар ирэх үед хэдэн мянган хүн зам дагуу зогсон угтан авч, NHK-гээр шууд дамжуулж байв. Цуутай Ерөнхийлөгчийн охиныг дипломат төлөөлөгчөөр томилогдон ирсэнд япончууд ихэд талархалтай хандаж, эхний зургаан сард АНУ-ын ЭСЯ бэлгэнд дарагдаж өнгөрсөн гэдэг. Бас түүнийг элдэв арга хэмжээнд оролцуулах гэсэн урилга тасралтгүй ирж, үйл ажиллагааны хүрээ нь өргөжсөнөөс ЭСЯ-ны төсвийн дарамт нэмэгджээ.
Одоо 59 настай Каролин Кеннеди Манхаттэн дэх гэртээ эргэж ирсэн бөгөөд цаашдын төлөвлөгөө нь тодорхойгүй байна. Жон Кеннеди, Жаклин Кеннеди Онассис гээд АНУ-ын түүхэнд нэртэй хоёр хүнээс өдгөө үлдэж хоцорсон ганц хүүхэд нь болох Каролин хууль, улс төрөөр дагнахын зэрэгцээ буяны үйлсэд оролцож, Кеннедигийн гэр бүлийн нэрийн өмнөөс хөрөнгийн бүх шийдвэрийг гаргаж, ном бүтээл гаргах эрхийг эзэмшдэг юм. Нью-Йорк, Чикаго, Вашингтон болон Кайман аралд үл хөдлөх хөрөнгөтэй Каролин хатагтайн нэр дээр 60-200 сая ам.долларын хөрөнгө бий хэмээн Элчин сайдаар томилогдох үед нь мэдээлж байсан. Элит гэр бүлээс гаралтай нэр хүндээ ашиглан Каролин Японд байх хугацаанд сүлжээ үүсгэх тал дээр амжилттай ажилласан гэж ажиглагчид үнэлж байна. Түүний үед Б.Обама Японд түүхэн айлчлал хийж, Хирошимад зочилсны зэрэгцээ хэдхэн сарын өмнө Шинзо Абэ АНУ-ын Сувдан эрэгт зочилсон нь хоёр улсын харилцаанд том дэвшил болсон билээ.

0 Сэтгэгдэл