Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
129 хорооны айл өрхүүд шөнийн тарифаа 100 хувь хөнгөлүүлнэ
УБЦТС ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс холбогдох журам, тогтоолын хүрээнд хэрэгжүүлж байна.

“Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос хөнгөлөлт үзүүлэх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах өрхийн цахилгааны сарын хэрэглээний дээд хязгаарыг 2016 оны 248, 249 дүгээр тогтоолоор баталсан бол Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарч гаргасан 2017 оны А/04-А/19 дүгээр тушаал, захирамжаар агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон.
Цахилгааны шөнийн тарифыг 21-06 цагийн хооронд мөрдөх бөгөөд 100 хувийн хөнгөлөлтийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд эдэлнэ. Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан 220В бол 700кВт.цаг, 380В бол 1500кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар буюу 38.55 төгрөгөөр тооцно.
Энэхүү 50 хувийн хөнгөлөлтийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаагүй Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 11, 20, Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Налайх дүүргийн бүх хороо болон Төв аймагт харьяалах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд мөн эдэлнэ.
Түүнчлэн сарын нийт хэрэглээнд тооцдог сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүдэд хөнгөлөлт үзүүлэх хугацааны турш тооцохгүй байхаар Эрчим хүчний зохицуулах хорооноос шийдвэрлэсэн гэж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл