Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Цэргийн төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг шинээр нээн ажиллуулна

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон байна. Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар амбулаторийн 98 мянга 900 гаруй үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9873 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 13 хувийг эзэлж байгаа ба өмнөх долоо хоногоос 2.2 хувиар буурсан үзүүлэлт аж. Нийт өвчлөгсдийн 77.4 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд орны ачаалал 16.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулж нийслэлийн хэмжээнд нийт 400 орчим ор гаргаж дүүргийн эмнэлгүүдэд байршуулсан байна. Цаашид Улсын II төв эмнэлгт 30 ор, Батлан хамгаалах яамны цэргийн төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг шинээр нээн ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

0 Сэтгэгдэл