Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр урсгал засвар хийнэ

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр төрийн өмчит 3 компанитай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол агуулга Улаанбаатар хотын харилцаа холбооны ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их болон урсгал засварын үед нийслэлийн болон инженерийн шугам сүлжээний байгууллагуудтай хамтран ажиллаж уялдаа холбоог хангахад оршино.
Улаанбаатар хотын иргэд ая тухтай, дулаан, эрүүл орчинд аз жаргалтай амьдрах боломж бүрдэж байгааг ерөнхий менежер энэ үеэр онцлов. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичгийг саяхан байгуулсан. Энэ ажлын үргэлжлэл болгон өнөөдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулллаа. Санамж бичгийн гол зорилго Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, ирэх жилүүдэд энэ салбарт хийх том бүтээн байгуулалтыг хамтран үр дүнтэй хийж гүйцэтгэх, их болон урсгал засварыг иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр хамтран хийхэд орших юм” хэмээлээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан “Шөнийн тарифыг тэглэж байгаатай холбоотойгоор манай компанид томоохон асуудал үүсч эхэлсэн. Эдгээр асуудлыг нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран зохицуулах зорилгоор санамж бичиг байгууллаа. Тухайлбал, нийслэлийн хэсэгчилсэн бүсүүдэд цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжийг үргэлжлүүлэх зорилгоор 11.2 тэрбум төгрөгийн ажил хийх ёстой. Мөн суурьшлын бүст байгаа цахилгаанд холбогдоогүй айлуудын эрчим хүчний асуудлыг нийслэлээс хөрөнгийг шийдвэрлэхээр болсон. Судалгаагаар нийслэлд 6000 орчим айл цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байдаг гэсэн тоо бий. Энэ жил 2000 айлын эрчим хүчний асуудпыг шийдвэрлэх тооцоотойгоор хамтарч ажиллана” гэв.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран ажилласнаар энэ зун хэрэглэгчдийн халуун усыг таслахгүйгээр урсгал засварыг хийж, барилгуудын дулаан алдагдлыг бууруулах болон орон сууцны барилгын дулааныг метр квадратаар төлдөг байсныг тоолуурын системд шилжүүлэх зэрэг ажлыг өрнүүлэх юм байна.
Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-тай хамтран харилцаа холбооны тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийг үндэслэн харилцаа холбооны шугам сүлжээний хамгаалалтын зурвас газрыг чөлөөлөх, хамгаалалтын зурвас зөрчин баригдсан барилга байгууламжуудын газрын захирамжийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах, шинээр баригдаж буй орон сууцны барилгуудын зураг төсөвт холбооны техникийн өрөө, байруудыг тусган баталгаажуулах, нийслэлийн төлөвлөлтийн байгууллагуудтай хамтран харилцаа холбооны газар доорх болон агаарын баганат шугамын мэдээлэл солилцох замаар холбооны шугам сүлжээний мэдээллийн санг үнэн зөв болгох зэрэг ажлыг хийнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл