“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Хацу башёгийн дөрөвдэх өдрийн барилдаан
Японы мэргэжлийн сүмогийн Хацу башё үргэлжилж байна. Өчигдөр буюу дөрөвдэх өдрийн барилдаанд монгол бөхчүүдээс түрүүлэн барилдсан Ичиножёо А.Ичинноров Нишигикиг ёрикири мэхээр давсанаар 3-1 харьцаатай боллоо. Харин Такайнова А.Баасандорж Чиёонокуниг цукитоши мэхээр давсанаар 4-0 амжилттай барилдаж байгаа юм.
Чиёошима Г.Мөнхсайхан гуравдахь даваагаа хашир бөх Такеказегаар авсан. Эвгүй өрсөлдөгчөө тэрээр мөргөлдөөд татаад зайлах мэхээр өвдөг шороодуулсан юм. Шинэ сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил Такаяасуд боломж олголгүй ошидаши мэхээр давсан байна. Тэрээр Хацу башёд наймаас дээш даваа авбал цолоо хадгалах улмаар озеки цол руу тэмүүлэх боломжтой билээ.
Аваргуудаас Харумафүжи аварга нутаг нэгт Араваши Э.Дөлгөөнийг даван хоёр өдөр дараалан унасан алдаагаа заслаа. Харин ёкозүна Хакүхо Точиношинд ямар ч боломж олгосонгүй дэвжээнээс түрэн гаргав. Хацу башёг Хакүхо, Кисеносато тэргүүтэй таван бөх 4-0 үзүүлэлттэй тэргүүлж байна.
Японы мэргэжлийн сүмогийн Хацу башё үргэлжилж байна. Өчигдөр буюу дөрөвдэх өдрийн барилдаанд монгол бөхчүүдээс түрүүлэн барилдсан Ичиножёо А.Ичинноров Нишигикиг ёрикири мэхээр давсанаар 3-1 харьцаатай боллоо. Харин Такайнова А.Баасандорж Чиёонокуниг цукитоши мэхээр давсанаар 4-0 амжилттай барилдаж байгаа юм.Чиёошима Г.Мөнхсайхан гуравдахь даваагаа хашир бөх Такеказегаар авсан. Эвгүй өрсөлдөгчөө тэрээр мөргөлдөөд татаад зайлах мэхээр өвдөг шороодуулсан юм. Шинэ сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил Такаяасуд боломж олголгүй ошидаши мэхээр давсан байна. Тэрээр Хацу башёд наймаас дээш даваа авбал цолоо хадгалах улмаар озеки цол руу тэмүүлэх боломжтой билээ.
Аваргуудаас Харумафүжи аварга нутаг нэгт Араваши Э.Дөлгөөнийг даван хоёр өдөр дараалан унасан алдаагаа заслаа. Харин ёкозүна Хакүхо Точиношинд ямар ч боломж олгосонгүй дэвжээнээс түрэн гаргав. Хацу башёг Хакүхо, Кисеносато тэргүүтэй таван бөх 4-0 үзүүлэлттэй тэргүүлж байна.
0 Сэтгэгдэл
























