“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Чөлөөтийнхөн ДАШТ-нд явахдаа дахин шалгуураар орно
Монголын чөлөөт бөхийн холбооноос энэ оны анхны тэмцээнээ өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулсан. Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 23 байгууллагын 280 тамирчин оролцсон юм. Харин энэ жилийн Улсын аварга болсон тамирчид шууд дэлхийн аваргад өрсөлдөхгүй юм байна. Тус холбооны удирдлагууд зарим шинэчлэлийг хийжээ. Тиймээс энэ оны дэлхийн аваргад өрсөлдөх тамирчид сонгон шалгаруулалтад оролцож байж эрхээ авах юм байна. Өөрөөр хэлбэл, улсын аварга болсон бөх сорилго барилдааны шигшээд оролцох эрхээ шууд авна. Харин мөнгө, хүрэл медаль авсан, V байранд орсон тамирчин чансааны оноо цуглуулах аж. Эдгээр тамирчин нэмэлт барилдаанд оролцох эрхтэй болно. Сорилго барилдааныг зургадугаар сарын 22-24-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөө жилийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын Парис хотноо болох юм.
УАШТ-д амжилт үзүүлсэн тамирчид шигшээ багийн бүрэлдэхүүнд багтана. Тэднийг олон улсын хэд хэдэн тэмцээн хүлээж байна. Тухайлбал, энэ сарын 19-д Ираны Мешхед хотод уламжлалт “Тахтийн цом” олон улсын тэмцээн болох юм. Үүнээс долоо хоногийн дараа ОХУ-ын Красноярск хотод алдар бөх Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри тэмцээн бий. Мөн энэ тэмцээнтэй давхцан Францын Парис хотноо гранпри тэмцээн болох юм. Харин энэ сарын 31-д АНУ-ын Колорадо хотод алдарт бөх Дейв Шульцийн нэрэмжит олон улсын тэмцээн зохион байгуулагдана. Монголын чөлөөт бөхийн холбооноос дээрх дөрвөн тэмцээнээс сүүлийн гурвыг нь сонгож, оролцох хуваарьтай байгаа аж. Эдгээр тэмцээнд урьдчилсан байдлаар эрэгтэй 25, эмэгтэй 15 орчим тамирчин оролцох юм.
Монголын чөлөөт бөхийн холбооноос энэ оны анхны тэмцээнээ өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулсан. Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 23 байгууллагын 280 тамирчин оролцсон юм. Харин энэ жилийн Улсын аварга болсон тамирчид шууд дэлхийн аваргад өрсөлдөхгүй юм байна. Тус холбооны удирдлагууд зарим шинэчлэлийг хийжээ. Тиймээс энэ оны дэлхийн аваргад өрсөлдөх тамирчид сонгон шалгаруулалтад оролцож байж эрхээ авах юм байна. Өөрөөр хэлбэл, улсын аварга болсон бөх сорилго барилдааны шигшээд оролцох эрхээ шууд авна. Харин мөнгө, хүрэл медаль авсан, V байранд орсон тамирчин чансааны оноо цуглуулах аж. Эдгээр тамирчин нэмэлт барилдаанд оролцох эрхтэй болно. Сорилго барилдааныг зургадугаар сарын 22-24-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөө жилийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын Парис хотноо болох юм.УАШТ-д амжилт үзүүлсэн тамирчид шигшээ багийн бүрэлдэхүүнд багтана. Тэднийг олон улсын хэд хэдэн тэмцээн хүлээж байна. Тухайлбал, энэ сарын 19-д Ираны Мешхед хотод уламжлалт “Тахтийн цом” олон улсын тэмцээн болох юм. Үүнээс долоо хоногийн дараа ОХУ-ын Красноярск хотод алдар бөх Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри тэмцээн бий. Мөн энэ тэмцээнтэй давхцан Францын Парис хотноо гранпри тэмцээн болох юм. Харин энэ сарын 31-д АНУ-ын Колорадо хотод алдарт бөх Дейв Шульцийн нэрэмжит олон улсын тэмцээн зохион байгуулагдана. Монголын чөлөөт бөхийн холбооноос дээрх дөрвөн тэмцээнээс сүүлийн гурвыг нь сонгож, оролцох хуваарьтай байгаа аж. Эдгээр тэмцээнд урьдчилсан байдлаар эрэгтэй 25, эмэгтэй 15 орчим тамирчин оролцох юм.
0 Сэтгэгдэл
























