Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Малчиддаа экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хүргэж эхэллээ
Манай “Милл Хаус” ХХК нь Монгол улсын засгийн газраас 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарлахад анхны үйлдвэр болон ашиглалтад орж нийт 160 ажлын байрыг шинээр бий болгосон. Гурилын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөрөө дэлхийд дээгүүрт тооцогддог Чех улсын Прокоп фирмийн хоногт 220 тн үр тариа боловсруулах хүчин чадал бүхий иж бүрэн компьютерийн удирдлагатай гурил, тэжээлийн үйлдвэрийг нийт 18 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон нь хүнсний салбарт сүүлийн 25 жилд хийгдээгүй их бүтээн байгуулалтад зүй ёсоор тооцогдож байна. Тус гурилын үйлдвэр нь тасралтгүй ажиллахад эх орны гурилын хэрэгцээний 28,8 хувийг дангаараа хангах боломжтой юм.Тус компанийн лабораторийн алба нь түүхий эдийг хүлээн авахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн гарах хүртэлх технологийн дамжлагын үе шат бүрт чанар аюулгүй байдлын хяналтыг дэлхийд тэргүүлэгч “Perten Instrument” компанийн багаж техникийг ашиглан шинжилгээний үр дүнг богино хугацаанд найдвартай боловсруулдаг. “Милл хаус” ХХК гурил, тэжээлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар урьд өмнө нь импортоор авдаг байсан талхны зориулалтын гурилыг дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй СХЗҮТ-өөс тус үйлдвэрийг түшиглэн талхны гурилын шинэ стандарт Монгол улсад нэвтрүүлсэн нь том хөрөнгө оруулалт юм.

Манай гурил тэжээлийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох улаанбуудайн ургац хураалтын ажил нь манай орны цаг уурын онцлогоос шалтгаалан 9 сард эхлэн 10 сард дуусдаг билээ. Бидний хувьд энэхүү асар богино хугацаанд бүтэн жилийн үйлдвэрлэлийн хэрэгцээний буудайг нөөцлөхөд ихээхэн хүндрэлтэй байдаг. Учир нь манай компани нь анх байгуулагдахдаа 5000 тоннын багтаамжтай 3 силостойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд энэ нь сар гаруй хугацааны нөөц болно. Иймд бид тариа хүлээн авах цехийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг зорьж, 2016 онд 5000 тоннын багтаамжтай элеваторыг барьж ашиглалтад оруулаад байна.

Мөн бид 2015 онд “Нүүдэл Жи” ХХК хатуу болон хагас хатаалттай гоймонгын үйлдвэрийг байгуулан хэрэглэгчдийн сэтгэлд нийцэн танигдсан 6-н төрлийн Нүүдэл брэндийн хатуу гоймон, Сэгсэр болон Шөлний татмал хагас хатаалттай гоймонгуудыг хэрэглэгчиддээ хүргэн амжилттай ажиллаж байна. 2016 онд Монголын анхны малын тэжээлийн цогц үйлдвэр болох “Нүүдэл тэжээл” компанийг байгуулан Малчиддаа экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хүргэж эхэллээ.
Бидэнтэй 9-н жилийн хугацаанд хамт байсаар ирсэн үнэнч хэрэглэгч та бүхэндээ ирж буй гал тахиа жилдээ Есөн цагаан хүсэл тань сэтгэчлэн бүтэж Ерөөл ерөөлийн дээдийг хүртэж Энх тунх, эрүүл энх, Элбэг дэлбэг сайхан шинэлээрэй.
“Милл Хаус ХХК”

0 Сэтгэгдэл