Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
0-5 насныханд 10 нэр төрлийн 30 эм бэлдмэл үнэгүй олгоно
Хүйтэн сэрүүний улиралд ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт газар авч, бага насны хүүхдүүд уушгины хатгалгаагаар өвчлөх тохиолдол нэмэгддэг ч энэ жил өнгөрсөн таван жилийн дунджаас даруй 20-30 хувь өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн, эмч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрэх үед буюу нэгдүгээр сарын 15-наас ханиад томууны дэгдэлтийн оргил үе эхэлдэг аж. Оргил үе нь эхлээ ч үгүй байхад ийн ханиад томуу, хатгалгаагаар өвчлөгсдийн тоо өсөх болсныг үндсэн хоёр шалтгаанаар тайлбарлаж байна. Нэгдүгээрт, улаанбурхан өвчний дэгдэлт их байсан жил болон дараа жил нь ханиад томууны дэгдэлт нэмэгддэг олон улсын жишиг байдаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд, тэр дундаа Улаанбаатар хотын хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлт их байсан. Тухайн үед эм бэлдмэл, эмнэлгийн орны хүрэлцээ эрс муудаж, нас баралтын тоо ч өссөн үзүүлэлттэй байв. Тиймдээ ч энэ жилийн дэгдэлтийг улаанбурхантай холбож тайлбарлах нь бий. Хоёрдугаарт, ханиад томууны дэгдэлт өсч, эмнэлгүүдийн ачаалал 40-50 хувиар нэмэгдэх болсны гол шалтгаан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлолтой холбоотой гэжээ.
Ханиад, томууны дэгдэлт ихэссэний улмаас өнгөрөгч оны 12 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас “Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай” 215 дугаар тогтоол гарч улмаар холбогдох сайд нарт дээрх асуудалд нэн яаралтай анхаарал хандуулах үүрэг чиглэл өгсөн юм. Үүний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 0-5 нас хүртэлх хүүхдээ асарч байгаа эцэг эх, асран хамгаалагчид энэ сарын 2-ноос гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн.
Тэгвэл улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн эм, бэлдмэлийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргалаа. Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай Ампициллин, Амоксициллин, Тетрациклин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Натрийн хлорид, Калийн хлорид, Натрийн цитрат, дигидрат, Глюкоз зэрэг 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдэд уг тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангуудаас авах боломжтой. Тус тогтоолыг энэ сарын 2-ны өдрөөс гуравдугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөхөөр тусгажээ.

0 Сэтгэгдэл