Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Налайх дүүргийн 1-р хороонд галзуу өвчин гарч хөл хорио тогтоолоо

01 сарын 06-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар иргэдтэй уулзах үеэр 1 дүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээлэл өгсөн юм. Мэдээллийг нягталж шалгахад энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч барьжээ. Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлсэн аж. Лабораторийн шинжилгээний хариугаар мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.
2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг яаралтай хуралдаж, Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоолоо.
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд тавьсан хязгаарлалтын дэглэм энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
Галзуу өвчний тохиолдол гарсан тухай мэдээллийг 01 сарын 06-ны өдөр нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг дүүрэгт ажиллах үеэр шуурхай танилцуулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл