Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Гэр хорооллын иргэд шатвал шатаг гээд орхиж байгаа юм уу, П.Ганхүү сайд аа

Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор энэ сараас эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифийг 21-06 цагийн хооронд тэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа. Ямар ч бэлтгэлгүйгээр шүү. Үүнд л хамгийн их санаа зовж байна. Зарим хэвлэлүүд тень шахах наймаа явагдах гэж байгааг хурцаар шүүмжилж байгаа ч цензургүй.мн сайтынхан арай өөр асуудалд санаа чилээж байгаа салбарын сайдад нь хаяглан хүргүүлж байна.

Улаанбаатарчуудын 70 орчим хувь нь гэр хороололд оршин суудаг. Ингэхдээ ямаршуухан цахилгааны утас хэрэглэдэг билээ. Өдрийн хоолоо яаая гэж байгаа хүмүүс үнэтэй, сайн чанарын цахилгааны утас гэхээсээ илүүтэй хямдхан, цахилгаан дамжуулах төдий л утсыг худалдаж авч холболтоо хийсэн байдаг. Үүнийг нь Онцгой байдлын ерөнхий газрынхан байнга шахам хэлж, ярьдаг. Статистик үзүүлэлтээс харахад гэр хороололд гарсан гал түймрийн 90 орчим хувь нь цахилгааны утаснаас болж гарсан гэдэг дүгнэлт бий. Ийм байхад нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчийн зан гаргах нь ямар ашиг байв аа, П.Ганхүү сайд аа. Таныг анх энэ суудалд томилохдоо “мэргэжлийн хүн” гэдэг гаргалгааг барьсан. Харамсалтай нь мэргэжлийн аюулыг харсаар байтлаа асуудлын талаар нэг ч үг дугарч чадсангүй, юу хүссэнгүй юу.
Өнгөрсөн хугацаанд утааг бууруулах нэрийдлээр асар их мөнгө зарцуулж, ямар ч үр дүнгүй ажилласан гэдэг шүүмжлэлийг олон хэвлэлээр хэлж, ярьдаг. Энэхүү аюулд зарцуулсан төсөл, хөтөлбөрүүд иргэдэд ямар ч үр дүн өгөөгүй хэрнээ хэдхэн хүнийг хагартал нь баяжуулсныг ч дурьддаг. Харин энэ удаа иргэдэд үр дүн өгөх нь бүү хэл, утаа гаргадаг гэгдэх иргэдийн өмнө аюул заналхийлэл авчраад байна. Эс бөгөөс утааны эх үүсвэр, гэр хорооллынхон шатвал шатаг гээд орхиж байгаа юм уу.
У.Жанцан

0 Сэтгэгдэл