Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Өрхийн орлого 10.9 хувиар буурч, Засгийн газрын зарлага өсчээ

Статистикаас харвал эдүгээ өрхийн хэрэглээ 13.2 хувиар буурлаа. Энэ нь ДНБ-ий өсөлтийг 7.2 хувиар доош нь татахад нөлөөлөв. Өрхийн орлого, санхүү муудсан явдал нь хэрэглээгээ хумихад хүргэсэн нь тодорхой. Жишээ нь өрхийн орлого сүүлийн долоон улирал дараалан 10.9 хувиар буурсан байна. Ялангуяа мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг өрхийн орлого хамгийн их буурсан дүн бий.
Мэдээж орлогоо дагаад өрхийн сарын дундаж зарлага буурна. Ингээд хүнснээс бусад төрлийн зардал буурчээ. Эдийн засгийн засгийн хямрал үргэлжилж буй тул ирэх гурван улиралд өрхийн орлого, зарлага нэмэгэдхгүй гэсэн тооцоог эдийн засагчид хийгээд байна. Ийнхүү өрхийн хэрэглээ буурч байхад Засгийн газрынх өсөв. Үүнийг 2015 оныхтой харьцуулбал өнгөрсөн онд 26 хувиар нэмэгдсэн дүн гарсан. Энэ нь ДНБ-ий өсөлтөд 2.6 хувийн нөлөө үзүүлсэн аж. Засгийн газрын зардал ийнхүү өсөхөд сонгуультай холбоотой төсөвт тусгаагүй зардал гарсан явдал нөлөөлжээ.

Иргэдийн дундаж цалин өнгөрсөн онд 5.7 хувиар нэмэгдэж 884 мянган төгрөгт хүрсэн статистик судалгаа бий. Цалингийн хэмжээг эдийн засгийн зарим салбараар задлаад харвал жижиг дунд үйлдвэрлэлд ажиллагчдын цалин 7.3 хувиар буурчээ. Мөн үйлчилгээний салбарт ажиллагчидын 6.6 хувиар багассан дүн гарав. Харин боловсруулах үйлдвэрт ажиллагчдынх 16.3, тээвэрчидынх 11, барилагчдынх 9.9 хувиар тус тус өссөн аж. Энэ нь нийт цалин өсөхөд хүргэсэн. Хэдийгээр нийт дүнгээрээ цалин нэмэгдсэн харагдаж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар муудаж эрэлт буурсан билээ.

0 Сэтгэгдэл