УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сирид очиж “Лалын улс”-ын эсрэг байлдсан бүсгүйд ял оноож магадгүй
Данийн Жоана Полани гэгч залуу бүсгүй Сирид очиж алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэлд оролцсоныхоо төлөө зургаан сарын хорих ял авч магадгүй байна гэж The Independent хэвлэлд бичсэн байна. Хэргийн гол нь 23 настай энэ бүсгүй өөрийн сайн дураар явж зэвсэгт мөргөлдөөн болж байгаа бүсэд очин талуудын аль нэгэнд орж байлдсан нь Данийн хуулийг зөрчсөн хэрэг болж байгаа юм байна.
“Хэрэв би армид алба хааж байсан бол яаж Дани болон бусад улс орнуудыг аюулд орхиж болох юм бэ, Дани улс чинь “Лалын улс”-тай хийх дайныг дэмжиж, зэвсэгт хүчнээ дэмжиж байгаа биз дээ” хэмээн бүсгүй өөрийн Facebook хуудсандаа бичжээ. Поланийн өмгөөлөгч нь ч гэсэн бүсгүйг АНУ тэргүүтэй эвсэлтэй хамтран ажиллаж “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэнтэй дайтаж байгаа сирийн курдуудын отрядад орон алан хядагчидтай байлдсан гэдгийг тэмдэглэсэн байна.
Нэгэнт Данийн хуулийг зөрчсөн учраас бүсгүйд одоо зургаан сар шоронд орох ял нүүрлэж байна.
Хэвлэлүүд үүнийг бүсгүйг Дани болон европын бусад орнуудад алан хядагч байгууллага гэж үздэг Курдистаны ажилчны намын YPG отрядад орж байлдсан гэж үзэн яллах гэж байж мэдэх юм гэж бичжээ.
Полани өөрөө Иракын Курдистанд төрсөн эцэг, өвөг эцэг нь Пешмергийн курдын босогч дайчин байсан юм байна.
Бүсгүй Сирид очиж тулалдахын тулд улс төр судлаачаар сурч байсан их сургуулиа орхисон гэнэ.
Данийн Жоана Полани гэгч залуу бүсгүй Сирид очиж алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэлд оролцсоныхоо төлөө зургаан сарын хорих ял авч магадгүй байна гэж The Independent хэвлэлд бичсэн байна. Хэргийн гол нь 23 настай энэ бүсгүй өөрийн сайн дураар явж зэвсэгт мөргөлдөөн болж байгаа бүсэд очин талуудын аль нэгэнд орж байлдсан нь Данийн хуулийг зөрчсөн хэрэг болж байгаа юм байна. “Хэрэв би армид алба хааж байсан бол яаж Дани болон бусад улс орнуудыг аюулд орхиж болох юм бэ, Дани улс чинь “Лалын улс”-тай хийх дайныг дэмжиж, зэвсэгт хүчнээ дэмжиж байгаа биз дээ” хэмээн бүсгүй өөрийн Facebook хуудсандаа бичжээ. Поланийн өмгөөлөгч нь ч гэсэн бүсгүйг АНУ тэргүүтэй эвсэлтэй хамтран ажиллаж “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэнтэй дайтаж байгаа сирийн курдуудын отрядад орон алан хядагчидтай байлдсан гэдгийг тэмдэглэсэн байна.
Нэгэнт Данийн хуулийг зөрчсөн учраас бүсгүйд одоо зургаан сар шоронд орох ял нүүрлэж байна.
Хэвлэлүүд үүнийг бүсгүйг Дани болон европын бусад орнуудад алан хядагч байгууллага гэж үздэг Курдистаны ажилчны намын YPG отрядад орж байлдсан гэж үзэн яллах гэж байж мэдэх юм гэж бичжээ.
Полани өөрөө Иракын Курдистанд төрсөн эцэг, өвөг эцэг нь Пешмергийн курдын босогч дайчин байсан юм байна.
Бүсгүй Сирид очиж тулалдахын тулд улс төр судлаачаар сурч байсан их сургуулиа орхисон гэнэ.
0 Сэтгэгдэл
























