Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
НҮБ-ын шинэ тэргүүн Антониу Гуттериш: Надаас гайхамшиг хүлээгээд хэрэггүй
НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш мягмар гарагт Нью-Йорк хот дахь албан байрандаа ажилтнуудынхаа өмнө үг хэлэхдээ “Бид ямар нэгэн ид шид бүтээх ёсгүй гэж би бодож байна. Биднийг асар хүнд цаг үе хүлээж байна” гэжээ. Тэр бас дэлхий дахины тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд та бидний хамтын ажиллагаа зайлшгүй чухал гэсэн байна.

НҮБ-ын тэргүүн дэлхий дахинд терроризмыг өөгшүүлсэн өөр хоорондоо холбоотой мөргөлдөөн зөрчил их гарч, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үзэгдээгүй дүрвэгсдийн их хямрал үргэлжилж байна гээд “Бид улс орнууд дангаараа шийдвэрлэж чадахааргүй дэлхий дахиныг хамарсан асуудлуудтай ертөнц дээр амьдарч байна” гэжээ.
Олон улсын хамтын нийгэмлэгийн есдэх тэргүүн НҮБ өнөөгийн байдлаараа дэлхий нийтийг хамраад байгаа энэ бүх асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэж чадахгүй гээд энэ байгууллагаас хүнд суртлыг зайлуулж өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэсэн байна. Үүний тулд НҮБ-ын удирдлагаас гадна гишүүн орнууд ч хүчин чармайлт гаргах хэрэгтэй.
Гуттериш намайг асар их зүйл хүлээж байна гээд “Гэхдээ би бол шидтэн биш, гайхамшиг гэж байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Зорилгодоо хүрэх цорын ганц арга бол сайн сайхны төлөө яг нэг баг шиг хамтран ажиллах, Дүрмээ хэрэгжүүлэх явдал. Энэ бол хүн төрөлхтнийг нэгтгэж байгаа үнэт зүйл, НҮБ-ын үнэт зүйл” гэж тэмдэглэсэн байна.
Нэгдүгээр сарын 9-нд НҮБ-ын ажилтнуудын нэгдсэн цуглаан болно. Тэр үеэр байгууллагынхаа өнөөгийн ажлын талаар санал гомдлоо ярилцана. “Та нартайгаа ажил хэрэгч яриа өрнүүлж, та нөхдийг сонсохыг би маш их хүсч байна” гэж Гуттериш тэмдэглэжээ.
Нэгдүгээр сарын 10-нд Ерөнхий нарийн бичгийн дарга НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сайд нарын хурал дээр үг хэлэх юм.

0 Сэтгэгдэл