“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна
С.Зоригийг 27 жилийн өмнө хэн, юу гэж дурсаж байв?
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
ХЗДХ-ийн сайдыг танилцуулах саналыг УИХ-аар хэлэлцсэнгүй
Сэлбэ голын эргээр 2 метрийн өргөнтэй явган хүний зам барина
Аравдугаар сар-Хөхний хорт хавдартай тэмцэх сар
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Туркийг доромжиллоо хэмээн загвар бүтээгчийг Кипрт баривчилжээ

Туркийн алдарт загвар зохион бүтээгч Барбарос Шансалыг Трук улс, туркийн ард түмнийг доромжиллоо хэмээн Умард Киприйн эрх баригчид баривчилсан байна. Cyprus Mail сонинд бичсэнээр бол Шансал шинэ жилийн өмнөхөн интернетэд Туркт сэтгүүлчдийг баривчлан саатуулж байгаа тухай, туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам доторхи авлига, улс орны удирдлага нь шашны хэт нэг талыг баримтлагчид болохыг илчлэн яриад туркчүүдийг шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг уриалсан дүрс бичлэг оруулчихсан юм байна.
Загвар зохион бүтээгчийг Кипрчүүд мэдээж Туркийн эрх баригчдын шаардлагаар баривчилсан гэж хэвлэл тэмдэглээд түүнийг удахгүй Туркт шилжүүлэн өгч мөрдөн шалгах байх гэжээ.
Загвар зохион бүтээгчийг үүний өмнө мансууруулах бодис хадгалсан хэмээн Умард Кипрт бас баривчилж байсан юм байна.
Загвар зохион бүтээгч энэ дүрс бичлэгээ Стамбулын шөнийн клубт зэвсэглэсэн этгээд халдахаас ердөө хагас цагийн өмнө оруулсан болохоор түүнийг энэ талаар мэдэж байсан байх хэмээн бас сэжиглэж байгаа бололтой.
Туркийн Стамбул хотын Reina шөнийн клубт шинэ жилийн шөнө автомат буугаар зэвсэглэсэн этгээд дайран орж гал нээн 39 хүний амь бүрэлгэн 69 хүнийг шархдуулсан хэрэг гарсан юм. Энэ үеэр шөнийн клубт 700 гаруй хүн байжээ. Энэ аймшигт хэргийг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ хүлээгээд байгаа ч алан хядагчийг нь өнөө болтол олоогүй байгаа юм. Туркийн цагдаагийн байгууллагын эх сурвалжаас үндэслэн хэвлэлүүд гэмт этгээдийг Узбекстан юм уу Киргизийн иргэн гэж мэдээлж байна.

0 Сэтгэгдэл