Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Баярын өдрөөр зам тээврийн осолд 10 хүүхэд өртсөн
2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 508 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 416 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 өртсөн. Зам тээврийн осолд 10 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. СХД-ийн нутаг Ханын материалын зам, Тоосгоны 24 б тоотын хашаа гэрийг H.Avante XD маркийн авто машины жолооч М нь мөргөж гэрт байсан 04 настай эмэгтэй Э, Е1 настай эмэгтэй М нарыг гэмтээсэн. Орон нутагт:Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвөөс 276 км-т төвийн шороон замд Уаз-22069 маркийн авто машины жолооч Э нь улсын дугааргүй Мустанг маркийн П жолоочтой мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 22 настай эрэгтэй П-ийн амь нас хохирсон. Өнгөрсөн жил буюу 2015 оны 12 сарын 31, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 498 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирч, 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байсан юм гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл