УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ту-154 онгоц сүйрэхийг харсан гэрчийг олж мэдүүлэг авчээ
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Хар тэнгист унаж сүйрсэн Ту-154 онгоцны ослыг нүдээр үзэж, дүрс бичлэгт буулган авсан гэрчийг олж мэдүүлэг авсан байна.
“Онгоцны сүүлийн нислэг, далайд унаж байгаа ослыг нүдээр үзэж дүрс бичлэгт буулган авсан гэрийг олж тогтоон мэдүүлэг авлаа” гэж Мөрдөн байцаах хорооны албан мэдээнд дурджээ.
Гэрчийн авсан энэ дүрс бичлэгт бас Ту-154 онгоц Сочийн нисэх буудалд бууж байгаа болон, зорчигчид нь хилийн шалган нэвтрүүлэхэд шалгуулж байгаа дүрс ч байсан байна.
92 зорчигчтой ОХУ-ын БХЯ-ны Ту-154 онгоц Сирийн Латаки орох замдаа Сочи хотын Адлерийн нисэх буудалд бууж шатахуун цэнэглээд хөөрснийхөө дараа хоёр минутын дараа радараас алга болж Хар далайд унаж сүйрсэн юм. Онгоцонд Сирид байлдаж байгаа дайчдад шинэ жилийн мэндчилглээ хүргэхээр явсан оросын зэвсэгт хүчний Александровын чуулгын найрал дуучид, телевизийн гурван ч сувгийн сэтгүүлчид явсан юм.
Ослыг нүдээр үзсэн хүмүүс онгоц хөөрөөд агаарт их хачин байдалтай байсан, өндрөө авч чадалгүй, их хурдтайгаар далайд унасан гэж мэдүүлжээ. Үүнийг өмнө нь Холбооны аюулгүй байдлын албаны эргийн хамгаалалтын хүмүүс ч ингэж мэдүүлсэн байдаг. Ингээд онгоц сүүлээрээ усны мандал шүргээд давалгаанд цохиулан живсэн гэжээ.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Хар тэнгист унаж сүйрсэн Ту-154 онгоцны ослыг нүдээр үзэж, дүрс бичлэгт буулган авсан гэрчийг олж мэдүүлэг авсан байна. “Онгоцны сүүлийн нислэг, далайд унаж байгаа ослыг нүдээр үзэж дүрс бичлэгт буулган авсан гэрийг олж тогтоон мэдүүлэг авлаа” гэж Мөрдөн байцаах хорооны албан мэдээнд дурджээ.

0 Сэтгэгдэл