УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Төлөөлөн сонгогчид Трампын төлөө саналаа өглөө
Б.БАДРАЛ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат болж дууслаа. Энэ шатанд бүх нийтийн санал асуулгаар сонгогдсон төлөөлөгч сонгогчид өөрсдийн мужийн иргэдийн хүсэлтийн дагуу саналаа өгч АНУ-ын Ерөнхийлөгчийг эцсийн байдлаар сонгодог. Төлөөлөн сонгогч нь мужийнхаа иргэдийн дийлэнхийг хүсэлтийн дагуу саналаа өгөх ёстой ч гэлээ эцсийн мөчид эсрэгээр саналаа өгөх тохиолдол гардаг. Энэ удаад ч долоон төлөөлөгч сонгогч мужийн иргэдийнхээ хүслээс эсрэгээр Трампын өрсөлдөгчийн төлөө саналаа өгсөн нь 1836 оноос хойш ажиглагдаж байгаа дээд амжилт юм. Ийнхүү долоон хүн Трампын эсрэг саналаа өгсөн ч гэлээ эцсийн дүнд Трамп төлөөлөн сонгогчдын дийлэнхийн саналыг авснаар ялалтаа албан ёсоор баталгаажууллаа.
Америкийн 50 мужийн 538 төлөөлөн сонгогчдоос хууль зөрчин Трампын эсрэг саналааа өгсөн долоон хүний дөрөв нь Вашингтон мужийнх, нэг нь Хавай арлынх, хоёр нь Техас мужийнх байжээ. Энэхүү санал хураалт эхлэхээс өмнө Клинтоныг дэмжигчид нь төлөөлөн сонгогчдыг сүрдүүлэх, дарамтлах зэргээр Трампын эсрэг санал өгүүлэх янз бүрийн арга хэрэглэсэн нь эцсийн дүнд эсрэг үр дагаварт хүргэсэн гэж судлаачид үзэж байна.
Одоо 2017 он нэгдүгээр сарын 6-нд Америкийн конгресс хуралдан төлөөлөн сонгогчдын өгсөн саналыг баталгаажуулна. Үүний дараагаар нэгдүгээр сарын 20-нд Дональд Трамп албан ёсоор суудалдаа залрах юм.
Б.БАДРАЛАНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат болж дууслаа. Энэ шатанд бүх нийтийн санал асуулгаар сонгогдсон төлөөлөгч сонгогчид өөрсдийн мужийн иргэдийн хүсэлтийн дагуу саналаа өгч АНУ-ын Ерөнхийлөгчийг эцсийн байдлаар сонгодог. Төлөөлөн сонгогч нь мужийнхаа иргэдийн дийлэнхийг хүсэлтийн дагуу саналаа өгөх ёстой ч гэлээ эцсийн мөчид эсрэгээр саналаа өгөх тохиолдол гардаг. Энэ удаад ч долоон төлөөлөгч сонгогч мужийн иргэдийнхээ хүслээс эсрэгээр Трампын өрсөлдөгчийн төлөө саналаа өгсөн нь 1836 оноос хойш ажиглагдаж байгаа дээд амжилт юм. Ийнхүү долоон хүн Трампын эсрэг саналаа өгсөн ч гэлээ эцсийн дүнд Трамп төлөөлөн сонгогчдын дийлэнхийн саналыг авснаар ялалтаа албан ёсоор баталгаажууллаа.

0 Сэтгэгдэл