УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Арилжааны дайн дэгдвэл АНУ илүү хохирно
Б.БАДРАЛ
Дональд Трампын мэдэгдлийн дараагаас БНХАУ нь Америктай худалдааны дайн хийж болзошгүй гэсэн утгатай мэдэгдлийг БНХАУ-ын Сангийн яамны орлогч сайд Жу Гуанъяо хийжээ. Худалдаааны дайн үнэхээр дэгдсэн нөхцөлд Хятадын авсан сөрөг арга хэмжээний улмаас АНУ дахь ажлын байрны тоо цөөрнө гэж.
Жу Гуанъяо ”Худалдааны дайны үргэлжлэх хугацаа нэг жилээс хэтрэхгүй байх. Худалдааны дайн нэгэнт эхэлбэл Хятад хариу арга хэмжээ авч эхлэхээр АНУ дахь ажлын байрын тоо цөөрнө. Гэхдээ энэ байдал хоёр талд хоёуланд нь хохирол учруулах болохоор бид ийм зүйл болоосой гэж хүсэхгүй байна. ...Бүгдийг хамарсан түншлэл цорын ганц стратеги сэтгэлгээ... ” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Тайвань арлын удирдлагатай утсаар ярьсны дараа БНХАУ, АНУ хоорондын харилцаа эрс муудсан юм. Трамп эх газрын Хятадыг америкчуудын ажлын байрыг хулгайлдаг гэдгээс эхлээд бизнес өрсөлдөөнийг шударга бусаар явуулдаг хзэргээр буруутгасан. Эдгээр зэмлэлийн дотор Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд 45 хувийн татвар ногдуулна гэж амласан явдал Хятадын талыг ийнхүү хатуу мэдэгдэл хийхэд хүргэсэн бололтой.
Б.БАДРАЛДональд Трампын мэдэгдлийн дараагаас БНХАУ нь Америктай худалдааны дайн хийж болзошгүй гэсэн утгатай мэдэгдлийг БНХАУ-ын Сангийн яамны орлогч сайд Жу Гуанъяо хийжээ. Худалдаааны дайн үнэхээр дэгдсэн нөхцөлд Хятадын авсан сөрөг арга хэмжээний улмаас АНУ дахь ажлын байрны тоо цөөрнө гэж.

0 Сэтгэгдэл