УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Путин дөрөв дэх удаагаа дэлхийн хамгийн нөлөөтэй хүнээр тодорлоо
Б.БАДРАЛ
Америкийн “Forbes” сэтгүүл жил болгон гаргадаг дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин дөрөв жилээ дараалан тэргүүлэв. “Forbes” сэтгүүлийн редакци дэлхийн өнцөг булан бүрт Оросын нөлөөг авчирсан гэж үзсэн тул түүнийг дэлхийн хамгийн нөлөөтэй хүнээр сонгосон аж. Тус сэтгүүл өөрсдийн сонголтоо тайлбарлахдаа “Эх орондоо, Сирид, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд гээд Оросын удирдагч өмнө тавьсан зорилт болгондоо хүрч чаддаг хэвээр” гэжээ.

Жагсаалтын хоёрдугаарт, АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп оржээ. Түүнийг ямар ч хүний нэрийг сэвтүүлэх дуулиан шуугианд холбогдсон ч ажралгүй хуурай арч чаддаг, АНУ-ын Конгрессын хоёр танхимд бүрэн дэмжлэгтэй болсон, олон тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдгээр нь яах аргагүй дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг үзсэн байна. Жагсаалтын гуравдугаарт, Германы Канцлер оржээ. “Forbes” сэтгүүл Меркелийг Европын холбооны гол түшиг тулгуур, зангидаж байгаа хүн гэж үзсэн байна.
Манай урд хөршийн төрийн тэргүүн Си Жинпинь дөрөвдүгээрт, Ромын пап Франциск тавдугаарт орсон бол дэлхийн хамгийн баян хүн Билл Гейст долоодугаарт, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди есдүгээрт, “Facebook”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг аравдугаарт орсон байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Обама 48 дугаар байранд орсон бол Дональд Трампын Төрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон Рекс Тилерсон 24 дүгээр байранд оржээ.

0 Сэтгэгдэл