Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Нигерид барьцааны 600 хүнийг чөлөөлжээ

Нигерийн арми нь алан хядагч, шашны хэт явцуу үзэлт “Боко харам” бүлэглэлийнхэн барьцаалаад байсан 605 хүнийг сулласан тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Барьцааны хүмүүсийн суллах ажиллагааг энэ сарын 7-оос 14-нийг хүртэл долоо хоногийн турш тасралтгүй явуулсаар амжилтанд хүрчээ. Барьцааны хүмүүсийн 406 нь хүүхдүүд байсан гэнэ.

Сүүлийн үед Нигерийн Засгийн газар “Боко харам” бүлэглэлийн эсрэг өргөн хүрээтэй тусгай ажиллагаа явуулж байгаа юм. Энэ ажиллагааны хүрээнд арваннэгдүгээр сард Чад нуурын орчмыг алан хядагчдаас цэвэрлэж, барьцааны 85 хүнийг сулласан. “Боко харам” нь Нигери улсын нутагт лалын шашинт хаант улс байгуулах зорилгоор улсын хойд, зүүн хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг алан хядах бүлэглэл юм. Тус бүлэглэл өрнөдийн соёл, боловсрол, ардчилал, эрх мэдлийг хуваах зарчим зэргийг эсэргүүцдэг. Сүүлийн зургаан жилийн хугацаанд “Боко харам” бүлэглэл ба Засгийн газрын арми хоорондын зэвсэгт мөргөлдөөний явцад 20 мянга орчим хүн амиа алдсан байдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан