“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хороод олны хөлд дарагджээ
УИХ-ын болон НИТХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан хоёр сар гаруй хугацаанд иргэдийн шилжих хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байсан билээ. Учир нь, шилжих хөдөлгөөнтэй холбогдуулан цахим үнэмлэх хэвлэх ажлыг долдугаар сарын 11 хүртэл түр хойшлуулсан юм. Тэгвэл дүүрэг, хороод шилжих хөдөлгөөн хийлгэх хүсэлтэй иргэдийн хөлд дарагджээ. БЗД-ийн 14 дүгээр хороогоор очиход шилжих хөдөлгөөн хийлгэх хүсэлтэй иргэд өглөөнөөс эхлэн дугаарласан байлаа. Намар нөхөн сонгууль явагдах учраас хаягын бүртгэл хийхдээ ихэд хариуцлагатай хандаж байгаа гэдгийг мэргэжилтнүүд нь ярьж байлаа. Ямар шалтгаанаар шилжин ирж байгааг тодруулж, орон сууц, хашаа байшин худалдаж авсан бол ордер, газрын гэрчилгээ зэргийг үндэслэн бүртгэж байлаа. УБЕГ-аас энэ сарын 1-10 хүртэл шилжилт хөдөлгөөнөө амжиж хийлгэхийг сануулсан болохоор хороодод ийн ачаалал нэмэгджээ. Дашрамд дурьдахад, сард дунджаар 20 мянган иргэн шилжих хөдөлгөөн хийлгэдэг гэсэн статистик тоо байдаг байна.
Б.Сэлэнгэ
Б.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл























