УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар “Exxon Mobil”-ын гүйцэтгэх захирлыг сонгожээ

Б.СУВД
АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп “Exxon Mobil”-ын гүйцэтгэх захирал Рекс Тиллерсоныг Төрийн нарийн бичгийн даргаар сонгосон тухай “CNN” агентлагт нэгэн найдвартай эх сурвалж хэлсэн байна. Трамптай адил өдгөө 64 настай Тиллерсон нь гадаад бодлогын салбарт ажиллаж байсан туршлагагүй ч, дэлхийн хамгийн том эрчим хүчний компанийн нэг “Exxon Mobil”-ын нэрийн өмнөөс Еврази, Ойрхи Дорнод даяар олон удаагийн хэлэлцээрийг амжилттай хийж, дэлхийн олон орны удирдагчидтай ойр дотно харилцаатай нэгэн аж. Ялангуяа, газрын тосны салбар дахь томоохон тоглогч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэд хэдэн удаа уулзаж, ярилцаж байсан нэгэн юм байна.
Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрсийн жагсаалтад Бүгд найрамдах намаас 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Митт Ромни, Нью-Йорк хотын дарга асан Руди Гиулиани болон сенатч Боб Коркер нар бичигдэж байсан билээ. Ялангуяа Митт Ромниг Төрийн нарийн бичгийн дарга болох нь тодорхой боллоо хэмээн мэдээлж байсан ч, тэрээр өчигдөр энэ нь худал мэдээлэл гэдгийг өөрийн фэйсбүүкээр дамжуулан мэдэгдсэн юм. Харин Рекс Тиллерсоны нэр Төрийн нарийн бичгийн даргаар хараахан дурдагдаагүй байсан бөгөөд Дональд Трамп твиттертээ өчигдөр “Төрийн нарийн бичгийн даргаар сонгосон хүнээ маргааш зарлах болно” хэмээн мэдэгдсэн нь “CNN”-д өгсөн эх сурвалжийн мэдээлэлтэй таарч байгаа аж.
Тиймээс, хэдий Төрийн нарийн бичгийн даргыг албан ёсоор томилоогүй ч, Доналд Трампын сонгосон хүн нь Рекс Тиллерсон болж таарч байна. Хэрэв АНУ-ын Сенатын танхим түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилохыг дэмжвэл тэрээр одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн халааг авна.
Өмнө нь, Дональд Трамп түүнийг “дэлхийн хэмжээний тоглогч” хэмээн нэрлэж байсан. Тиймээс түүний хэлэлцээр хийх ур чадвар, дэлхийн геополитикийн хүчин зүйлсийг тодорхойлогч нь газрын тосны салбар байдаг гэдэг утгаараа Рекс Тиллерсон энэ албан тушаалд хамгийн тохиромжтой хүн гэж үзсэн бололтой.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогодсон Дональд Трампт Рекс Тиллерсоныг санал болгосон хүмүүс нь Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолика Райс, Жеймс Бейкер болон Батлан хамгаалахын сайд асан Боб Гейтс нар хэмээн эх сурвалж “CNN”-д мэдээлжээ.
Трамп болон Тиллерсон нар хэлэлцээр хийж, бизнес удирддаг байсны хувьд ижил төстэй үзэл бодолтой бөгөөд Трампт түүнтэй ойлголцох нь хамаагүй амар байх болно хэмээн “CNN”-д бичжээ.
Гэхдээ Тиллерсон гадаад бодлогын салбарт хуримтлуулсан туршлагагүйн хувьд шинэ Ерөнхийлөгч Дональд Трампын эрчим хүч болон НАТО-гийн үзэл баримтлалын тал дээр ямар үзэл бодолтой явдаг нь тодорхойгүй юм. Тиймээс ч төгс хэлэлцээрч хүний хувьд тэрээр Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр зэрэг зарим асуудлыг Ерөнхийлөгчийн “хүч”-ээр шийдэх магадлалтай.

0 Сэтгэгдэл