УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Билл Инглишийг Шинэ Зеландын Ерөнхий сайдаар томилжээ

Б.СУВД
Шинэ Зеландын Засгийн газрын эрхийг барьж буй Үндэсний нам Билл Инглишийг албан ёсоор Ерөнхий сайдаар томилож буйгаа мэдэгдсэн байна. Тодруулбал, тус улсын Үндэсний намын шинэ даргаа сонгох хурлаар өчигдөр Үндэсний намын гишүүд албан ёсоор Билл Инглишийг намын тэргүүнээр, Паула Беннеттийг орлогч даргаар сонгосон байна. Ерөнхий сайд Жонн Ки өнгөрсөн долоо хоногт гэр бүлийн асуудлын улмаас албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн нь олны хүний гайхшралыг төрүүлсэн билээ. Жонн Ки гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр албан тушаалаасаа өөрийн хүслээр огцорсон юм. Шинэ Зеландын хуулийн дагуу бол засаг баригч намын тэргүүн автоматаар Ерөнхий сайд, орлогч дарга нь дэд Ерөнхий сайдаар томилогддог. Гэхдээ бүгдийг Амбан захирагч тохоон томилдог аж. Билл Инглиш мөн өдөр Шинэ Зеландын парламентын төвд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, “идэвхтэй” Ерөнхий сайд байх болно гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр “Шинэ Зеландын эдийн засгийн эрчтэй хөгжлийн чиг хандлагыг үргэлжлүүлэн дэмжих болно. Хүчирхэг, ухаалаг сайдуудаар ахлуулсан манай Засгийн газар ард иргэддээ туслалцаа үзүүлж, гэр бүл, бизнесийг нь дэмжсээр байх болно” гэжээ. Ерөнхий сайдаар сонгогдоод буй Билл Инглиш 1990 онд Парламентад орсон цагаасаа боловсрол, эрүүл мэнд, сангийн сайдын албыг тус, тус хашиж байжээ.

0 Сэтгэгдэл