Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Удаан хадгалагдах, импортын тараг аюултай

“Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төв”-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Цэрэн өнөөдөр ард олондоо хандан зөвлөгөө өглөө. Тэрээр сүүн бүтээгдэхүүн сонгон хэрэглэхдээ шошго болон хадгалах хугацааг сайтар үзэж байхыг зөвлөсөн юм.Тараг л гэхэд тодорхой нөхцөлд 14 хоногоос илүү хадгалах боломжгүй байдаг байна. Хэдийгээр хадгалах хугацаа нь дуусаагүй байсан ч хэтэрхий урт хугацаагаар хадгалах заалт байвал орцонд нь үл муутгах бодис орсон байдаг аж. Тиймээс орц найрлагыг нь шалгаж орцонд “Е”-ийн төрлийн бодис орсон эсэхийг мэдэх хэрэгтэй гэнэ. Учир нь “Е”-ийн төрлийн бодисууд сүүнд байдаг хэрэгтэй эрдэсийг үхүүлдэг байна. Заримыг нь бүр хэрэглэхийг хориглосон байдаг төдийгүй хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх, хорт хавдар үүсгэх, аюултай, маш аюултай гэх зэргээр ангилдаг байна. Өнөөдөр барууны орнууд “Е”-ийн төрлийн бодисноос бүр мөсөн татгалзаж байгаа гэнэ.Гэтэл манай улсын стандартад үүнийг зохицуулсан журам, заалт байдаггүй төдийгүй хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг байна. Тэрээр цааш нь хэрэглэгчдэд “Е”-гийн төрлийн бодис орсон бүтээгдэхүүн сонгохгүй байх, үйлдвэрлэгчдэд тус бодисыг ашиглахгүй байх, импортоор сүү, иогурт оруулж ирэхгүй байхыг уриалсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан