УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Time” сэтгүүл Доналд Трампыг “оны хүн”-ээр тодрууллаа
“Time” сэтгүүл 2016 оны “Оны хүн”-ээ нэрлэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр аль намын хүн сонгогдохоос шалтгаалж, дэлхийн улс төрийн ирэх жилүүдийн зураглал тодорхой болдог. Тиймээс шинэ Ерөнхийлөгчийн бодлого дэлхийн улс орнууд, бүс нутгуудын ирэх дөрвөн жилийн байдлыг тодорхойлогч нь болдог гэхэд болно. Тиймээс ч АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампыг “оны хүн”-ээр тодруулснаа “Time” сэтгүүл зарласан байна. Уг сэтгүүлээс гаргасан мэдэгдэлд “Бид 90 дэх жилдээ дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнийг “оны хүн”-ээр тодрууллаа. Тухайн хүн сайн эсвэл муу талаараа ч нөлөө бүхий байж болно. Энэ “оны хүн” таны хувьд “Сайн хүн үү эсвэл муу хүн үү” гэжээ. Харин Доналд Трамп хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “миний хувьд “оны хүн”-ээр тодорсон нь нэр төрийн хэрэг юм. Маш их баярлаж байна” гэжээ. Нью-Йорк хот дахь “Trump Tower” цамхгийн дээвэр дээр авахуулсан Доналд Трампын гэрэл зураг тус сэтгүүлийн нүүрэн дээр тавигдсан байна. Мөн уг зургийн хажууд “Хуваагдсан улсын Ерөнхийлөгч Д.Трамп” гэж бичжээ. “Time” сэтгүүл 1927 оноос хойш “оны хүн”-ийг тодруулж байгаа юм.

0 Сэтгэгдэл