УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Европын холбоо Их Британийг “үдэж өгөх”-өд бэлэн гэв
Их Британи Европын холбооноос тусгаарлах тухай хэлэлцээний Европын холбооны талын төлөөлөгчөөр Мишель Барнье томилогдоод байгаа юм. Тэрээр албан тушаалаа хүлээн авснаас хойш анхны хэвлэлийн хурлаа өчигдөр хийжээ. Тэрээр “Их Британи Европын холбооноос тусгаарлах тухай хэлэлцээ эрт эхлэх тусмаа сайн. Европын холбооны зүгээс бэлтгэлээ бүрэн хангасан. Тиймээс Их Британитай яриа хэлцэл өрнүүлэхэд бэлэн. Хэвэр Их Британи ирэх оны гуравдугаар сарын эцэс гэхэд амжиж “Лиссабоны гэрээ”-ний 50-дугаар заалтын дагуу хэлэлцээр тохирвол 18 сарын хугацаанд буюу 2018 оны аравдугаар сар гэхэд Их Британи Европын холбооноос тусгаарлах боломжтой болно” гэжээ.
Европын холбооны холбогдох тогтоолын дагуу, гишүүн орон Европын холбооноос гарахад хүрвэл “Лиссабоны гэрээ”-ний 50-дугаар заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байдаг байна. Ингэснээр Европын холбооноос гарах журам албан ёсоор хэрэгжиж, талууд хэлэлцээр хийж, холбооны гэрээг эхнээс цуцлах ажлуудыг хийдэг байна. Гэвч энэхүү үйл явц маш урт удаан үргэлжлэх бөгөөд наанадаж хоёр жилийн хугацаа зарцуулах юм.
Их Британи Европын холбооноос тусгаарлах тухай хэлэлцээний Европын холбооны талын төлөөлөгчөөр Мишель Барнье томилогдоод байгаа юм. Тэрээр албан тушаалаа хүлээн авснаас хойш анхны хэвлэлийн хурлаа өчигдөр хийжээ. Тэрээр “Их Британи Европын холбооноос тусгаарлах тухай хэлэлцээ эрт эхлэх тусмаа сайн. Европын холбооны зүгээс бэлтгэлээ бүрэн хангасан. Тиймээс Их Британитай яриа хэлцэл өрнүүлэхэд бэлэн. Хэвэр Их Британи ирэх оны гуравдугаар сарын эцэс гэхэд амжиж “Лиссабоны гэрээ”-ний 50-дугаар заалтын дагуу хэлэлцээр тохирвол 18 сарын хугацаанд буюу 2018 оны аравдугаар сар гэхэд Их Британи Европын холбооноос тусгаарлах боломжтой болно” гэжээ. Европын холбооны холбогдох тогтоолын дагуу, гишүүн орон Европын холбооноос гарахад хүрвэл “Лиссабоны гэрээ”-ний 50-дугаар заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байдаг байна. Ингэснээр Европын холбооноос гарах журам албан ёсоор хэрэгжиж, талууд хэлэлцээр хийж, холбооны гэрээг эхнээс цуцлах ажлуудыг хийдэг байна. Гэвч энэхүү үйл явц маш урт удаан үргэлжлэх бөгөөд наанадаж хоёр жилийн хугацаа зарцуулах юм.
0 Сэтгэгдэл
























