УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Японд казино байгуулах анхны алхмаа хийлээ
Казино ажиллуулахыг зөвшөөрөх тухай хуулийг Японы парламентын доод танхим баталлаа. Хэдийгээр сөрөг хүчнийхэн хүчтэй эсэргүүцэж байсан боловч эрх баригч Либерал-Ардчилсан намын депутатууд болон тэдний холбоотнууд хуулийн төслийг батлахыг дэмжсэн байна. Нууцаар казино ажиллуулсан тохиолдолд хорих ялаар шийтгэх тухай хуулийн заалт Японд саяхныг хүртэл байсан юм. Харин хурдан морины уралдаан, дугуйн болон моторт завины уралдааны үеэр бооцоо тавихыг зөвшөөрдөг байсан бөгөөд олсон орлогын тодорхой хувийг буяны үйлсэд хандивлах журам хэрэгжсээр иржээ.
Шинжээчдийн тооцоолсноор, Японд казино ажиллуулахыг зөвшөөрснөөр жилдээ 10 тэрбум ам.доллар энэ салбарт эргэлдэх аж. Парламентын доод танхимын дэмжсэн хуулийн төсөлд Америкийн Лас-Вегасын адилаар казиногийн цогцолбор байгуулах талаар тусгасан байна. Казиног Японы алс бөглүү нутагт байгуулж, юуны түрүүнд Хятадын жуулчдыг татсанаар эдийн засгийнх нь хөгжлийг хурдасгахаар төлөвлөжээ. Харин хуулийн төслийг эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар, хялбар аргаар хөлжих сэдэл өгдөг казино гарч ирснээр нийгмийн дэг журам алдагдаж, олон бэрхшээлтэй асуудал үүсэх аж. Гэмт хэргийн бүлэглэлүүд хууль бусаар олсон мөнгөө угаахын тулд казиног ашиглаж магадгүй юм. Гэсэн хэдий ч эрх баригч намаас сонгогдсон депутатууд хуулийг парламентын дээд танхимаар батлуулж, энэ сарын 9-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр яаравчилж байна.
Казино ажиллуулахыг зөвшөөрөх тухай хуулийг Японы парламентын доод танхим баталлаа. Хэдийгээр сөрөг хүчнийхэн хүчтэй эсэргүүцэж байсан боловч эрх баригч Либерал-Ардчилсан намын депутатууд болон тэдний холбоотнууд хуулийн төслийг батлахыг дэмжсэн байна. Нууцаар казино ажиллуулсан тохиолдолд хорих ялаар шийтгэх тухай хуулийн заалт Японд саяхныг хүртэл байсан юм. Харин хурдан морины уралдаан, дугуйн болон моторт завины уралдааны үеэр бооцоо тавихыг зөвшөөрдөг байсан бөгөөд олсон орлогын тодорхой хувийг буяны үйлсэд хандивлах журам хэрэгжсээр иржээ. Шинжээчдийн тооцоолсноор, Японд казино ажиллуулахыг зөвшөөрснөөр жилдээ 10 тэрбум ам.доллар энэ салбарт эргэлдэх аж. Парламентын доод танхимын дэмжсэн хуулийн төсөлд Америкийн Лас-Вегасын адилаар казиногийн цогцолбор байгуулах талаар тусгасан байна. Казиног Японы алс бөглүү нутагт байгуулж, юуны түрүүнд Хятадын жуулчдыг татсанаар эдийн засгийнх нь хөгжлийг хурдасгахаар төлөвлөжээ. Харин хуулийн төслийг эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар, хялбар аргаар хөлжих сэдэл өгдөг казино гарч ирснээр нийгмийн дэг журам алдагдаж, олон бэрхшээлтэй асуудал үүсэх аж. Гэмт хэргийн бүлэглэлүүд хууль бусаар олсон мөнгөө угаахын тулд казиног ашиглаж магадгүй юм. Гэсэн хэдий ч эрх баригч намаас сонгогдсон депутатууд хуулийг парламентын дээд танхимаар батлуулж, энэ сарын 9-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр яаравчилж байна.
0 Сэтгэгдэл
























