Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Мянганы сорилтын корпораци”-ийнхныг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өнөөдөр “Мянганы сорилтын корпораци”-ийн Монгол дахь төсөл хөтөлбөр хариуцсан удирдлагууд болон тус корпорацитай хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаныхныг хүлээн авч уулзав. Тэд нийслэлийн Мастер төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөн дэх гэр хороолол, дахин төлөвлөлттэй холбоотой асуудал, Гэр хорооллын тэлэлтийг хязгаарлах, дахин төлөвлөх чиглэлээр нийслэлийн удирдлагаас баримталж буй бодлогын чиглэл, өнөөгийн байдлаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. “Мянганы сорилтын корпораци”-ийн Монголыг хариуцсан багийн ахлагч Дийпа Гош “Мянганы сорилтын сан”-ийн Монголын Үндэсний ажлын албатай хамтраад Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр манай сангийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нарийвчлан тодорхойлох ажлаа эхлүүлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн ЗДТГ, БХБ болон БОАЖ-ын яам, УСУГ зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа. Одоогоор бид нийт усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх хэд хэдэн төслийн санаа бий. Үүнийгээ бид ажлын албаныхан болон бусад холбогдох байгууллагад танилцуулаад үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор ажиллаж байна” гэв.

“Мянганы сорилтын корпораци”-тай хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос “2014 оны 12 дугаар сард АНУ-ын Засгийн газар Мянганы сорилтын корпорациас Монгол Улсыг хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлэх улсаар тодорхойлсон байгаа. Энэ нь маш ховор боломж, тохиол юм. Компакт гэрээг боловсруулах ажлыг 2-2.5 жилийн хугацаанд хийдэг.  Гэрээгээ боловсруулсныхаа дараагаар хоёр орны Засгийн газраар батлуулна. Улмаар уг гэрээ маань манай улсад таван жилийн хугацаанд хэрэгжинэ.

“Мянганы сорилтын корпораци”-тай хоёр дахь компакт гэрээг байгуулах манай Үндэсний ажлын алба 2015 оны 5 дугаар сард байгуулагдсан. Уг корпорацийн үндсэн зорилго нь ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг боловсруулах юм. Тиймээс бид бүхэн Монголын эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулахад ямар чиглэлд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна вэ гэдгийг тодорхойлохын тулд судалгаа хийсэн. Энэ судалгаагаар хамгийн түрүүнд макро эдийн засгийн тогтворгүй орчин, микро эдийн засгийн үйл ажиллагаа явуулах таагүй орчин, Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн асуудал ирээдүйд томоохон хэмжээний эдийн засгийн өртөг, зардлыг бий болгоно. Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын болон аж үйлдвэрийн салбарын усан хангамжийн асуудал улсын хөгжилд томоохон хүндрэл учруулна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс макро, микро эдийн засгийг төрөлжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар, усан хангамжийн асуудлыг Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр чиглэлээр өнгөрсөн  онд “Мянганы сорилтын корпораци”-д саналаа боловсруулж өгсөн. Үүний мөрөөр корпорацийн удирдлагууд мөн зохих судалгаа хийсний үндсэнд хоёр дахь компакт гэрээний үйл ажиллагааг Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу бид бүхэн ажил үүргээ гүйцэтгэж байна. Үндэсний ажлын алба эцэслэсэн төслийн саналаа энэ сарын 31 гэхэд АНУ-ын “Мянганы сорилтын корпораци”-д гардуулах ёстой” гэлээ. 

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Мянганы сорилтын корпораци”-ийн манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг дэмжиж, хамтран уялдаа, холбоотой ажиллахаа онцлон хэлэв
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан