АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Су.Батболд, Ц.Сандуй нарыг шалгуулах хүсэлт ирүүлээгүй” гэв

Цагдаагийн ерөнхий газраас сүүлийн үед гарсан хэргүүдтэй холбоотойгоор цхаг үеийн мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлстийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс дуучин С.Амармандахыг зодож, гэмтээсэн хэргийн асуудлаар тодруулга авсан юм.
-Дуучин С.Амармандахын зодсон гэгдэж байгаа хэргийг шалгах явц ямар шатанд явна вэ?
-“Энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 43 настай хүн бусдад зодуулсан байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллага авсан.Мэдээллийн мөрөөр ХУД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж, хохирогчоор иргэн А-г тогтоож, Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
- С.Амармандахын өмгөөлөгч энэ асуудалтай холбоотойгоор хотын дарга Су.Батболд болон Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг шалгуулах хүсэлт гаргуулж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр болсон гэдэг мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Албан ёсоор тухайн иргэний өмгөөлөгчөөс өргөдөл ирээгүй байна. Энэ хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу прокурорын байгууллагын хяналтад шалгагдаж байна.
О.Сайхан
Эх сурвалж: http://tsenzurgui.mn/?eid=2142

0 Сэтгэгдэл