АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн 3 дахь удаагийн сургалт болж байна

БХБЯ, Жайкагийн төслийн баг болон Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хамтран "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо" сэдэвт сургалт, семинарыг өнөөдөр Барилга хөгжлийн төвд зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 3 дахь удаагийн сургалт өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалт нь хот, суурин газрыг хөгжүүлэх үйл ажиллагаа, гэр хорооллын суурьшилын бүст тулгамдаж байгаа асуудлуудыг мэргэжлийн хүмүүстэй зөвшилцөж, тодорхой шийдлийг дэвшүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Улаанбаатар хот насжилт өндөр болсон барилгуудыг дахин барилгажуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудыг цаашид хэрхэн яаж үргэлжүүлэх, шинээр зохион байгуулах гэх мэт тулгамдсан олон ажлууд байна. Энэ тал дээр нийслэлээс Жайка олон улсын байгууллага, Азийн хөгжлийн банк болон гадна, дотны хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж байгаа. Бид гадны улсын туршлагаас суралцаж, өөрийн орны онцлогт тохирсон загварыг нутагшуулсан ажлын хийх ёстой.” гэсэн юм.

Сургалтанд нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг болох 20 гаруй газрын холбогдох мэргэжилтэн, албан хаагчид оролцож байна. Сургалтаар хот, суурин газрын дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоо болон Улаанбаатар хотод хэрэгжиж буй хотыг дахин хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудлуудын талаарх ойлголтыг өгч, цаашдын чиг хандлага болон холбогдох хууль, дүрэм, журмын хэрэглээний талаар хэлэлцэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл