Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
2017 оны төсөв, үндсэн чиглэлийг баталлаа

Өмнөговь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн Булган сумын 3, Номгон сумын 8 дугаар тойрогт нэр дэвшиж, иргэд сонгогчдоос хамгийн олон санал авсан нэр дэвшигч Н.Хүрлээ, С.Цэрэнбаяр нарын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардууллаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гурван Тэргүүлэгчийг сонгох тухай асуудлыг хэлэлцэж  Б.Эрдэнэ-Очир, Б.Мөнхбат, С.Цэрэнбаяр нарыг Тэргүүлэгчээр сонгож аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 11 Тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар боллоо.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж 91 хувьтай хэрэгжсэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны бүтэц бүрэлдэхүүн ажиллах журмыг шинэчлэн 4 хороотой үйл ажиллагаа явуулахаар, мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017-2020 онд баримтлах үзэл баримтлалыг хэлэлцэн баталлаа.

Мөн Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 85.1 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэж, 2017 оны үндсэн чиглэлийг баталлаа.
Орон нутгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, аймгийн тусгай зориулалтын сангуудад 2016 онд төвлөрүүлэх орлогын хэмжээ батлах, Орон нутгийн 2017 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцэж, гүйцэтгэлийг, тусгай зориулалтын сангуудад 2016 онд төвлөрүүлэх орлого, зарлагын хэмжээг 216,4 сая төгрөгөөр, Орон нутгийн 2017 оны төсвийг 103,1 тэрбум төгрөгөөр баталлаа.
 Орон нутгийн 2017 оны төсвийн төсөлд өгөх Аудитын саналыг сонсож, аймгийн 2016 оны газрын нэгдмэл сангийн тайлан, 2017 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг  тус тус хэлэлцэн баталлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан