“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Уул уурхайн асуудлаар эрэн сурвалжлах сэтгүүлчдийг сургалтад хамруулна

“Уул уурхайн асуудлаар эрэн сурвалжлах нь” сэдвээр телевизийн эрэн сурвалжлах бүтээл бэлтгэх дадлага давамгайлсан анхны вакумжуулсан сургалтыг Хэвлэлийн Хүрээлэн АНУ-ын “Интер ньюс” байгууллагатай хамтран ирэх сарын 20-ноос 14 хоногийн хугацаатай зохион байгуулахаар болжээ. Сургалтад оролцогчид 14 хоног ажлаасаа чөлөөлөгдөж 9:00-18:00 цаг хүртэл уул уурхайн сэдвээр эрэн сурвалжлах арга барилд суралцангаа олон улсын төвшинд өндөр үнэлгээ авахуйц 10 минутын нэвтрүүлэг бэлтгэх ажлыг “Интер ньюс”-ийн туршлагатай багшийн удирдлаган дор гүйцэтгэх юм байна. Үүнд нэвтрүүлгийн сэдэв сонгох, асуудлаа зөв тодорхойлох, эх сурвалжийн болон гүнзгийрүүлсэн судалгаа хийх, зохиол бичих зэргийн талаар дадлага хичээл багтах аж. Сургалтын дараа сэтгүүлчид эрэн сурвалжилсан 10 минутын нэвтрүүлгээ багшийн удирдамжийн дагуу бие дааж бэлтгэх юм.
Энэхүү сургалтын үеэр Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөгч болон уул уурхайн мэргэжилтнүүдийг урьж зөвөлгөө, мэдээлэл авахаас гадна уул уурхайн орчинд аялал, судалгаа хийх юм байна.
Сургалтад хамрагдсан сэтгүүлчдийг 2012 оны аравдугаар сарын сүүлээр хоёрдугаар шатны сургалтад хамруулж, мөн 14 хоног үргэлжлэх энэхүү ахисан шатны сургалтаар сэтгүүлчдийн бэлтгэсэн бүтээлийг шүүмжлэн хэлэлцэж, сайжруулахын зэрэгцээ олон улсын хэмжээнд эрэн сурвалжилсан бүтээл ямар байдаг талаар мэдлэг, мэдээлэл өгнө.
Сургалтад Улаанбаатар хотоос зургаан телевизийн сэтгүүлч хамруулах бөгөөд тухайн телевиз уг сургалтын үр дүнд эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр өндөр мэргэшсэн нэг сэтгүүлчийг бэлтгэж авах боломжтой гэнэ.

Б.Цэцэг
0 Сэтгэгдэл