Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Богд хааны үр ач нар дурсамж хуучилна

Богд хааны ордон музей байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулж “Богд хааны ордон музей-Бидний бахархал” сэдэвт дурсамж уулзалт зохион байгуулах гэж байна. Дурсамж уулзалтын үеэр Богд хааны өргөмөл хүү Т.Эрэнжав, Л.Мөрдорж, н.Лувсанжанцан нарын үр хүүхэд, ач зээ нар хүрэлцэн ирж дурсамж хуучлах аж. Богд хааны хүү Т.Эрэнжав нь МАХН-ын Төв хорооны тусгай тасагт бичиг хэрэг, анги, жижүүрийн нарийн бичгийн дарга, шуудангийн эрхлэгч, боловсон хүчний тасагт зааварлагч, Намын хянан шалгах хороонд архивын эрхлэгчээр тус тус ажиллаж байгаад 1981 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан байдаг. Дурсамж уулзалтад түүний охин Э.Шүрэнцэцэг, зээ хүү Э.Батзул нар хүрэлцэн ирэх аж. Мөн Богд хааны өргөмөл хүү, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн тухай дурсамжийг түүний ач хүү, тогооч Г.Тэнгис уулзалтын үеэр хуваалцах аж.

Богд хааны өргөмөл хүүхдүүдийн нэг болох Дамбанжанцан (хожим нэрээ сольж Лувсанжанцан болгосон) нь сонирхолтой хувь тавилантай нэгэн билээ. Зураг дээрх ах дүү хоёрын том нь н.Лувсанжанцан ба дүүг нь н.Дамбаринчен гэдэг байж. Энэ хоёр хүүг Богд хааны хамгийн анх өргөсөн хүүхдүүд гэдэг бөгөөд үнэний ортойг батлах хүн ч цөөнгүй. Тухайн үед одоогийн Дундговь аймгаас Их Хүрээг зорьж ирсэн хоёр хөгшин Богд хааных Туул голын хөвөөнд зусч байхад хоёр хүүгээ үрчлүүлсэн гэдэг. Богдын өргөмөл хүү н.Лувсанжанцангийн тухай сонирхолтой дурсамжийг охин Л.Даваа нь хуучлах юм байна.

Түүнчлэн, уулзалтад музейн захирлаар ажиллаж байсан партизан Дамбаравжаа, Чулуунбаатар, Гүржавын үр хүүхэд болон Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Г.Дунбүрээ, барималч С.Бадрал нар оролцох аж. Мөн музейн үе үеийн ажилчид, тэдний үр хүүхэд цуглаж, 90 жилийн түүхт Богдын музейн тухай сонирхолтой яриа өрнүүлэх юм байна. Эл дурсамж уулзалт өнөөдөр 12:00 цагаас Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
0 Сэтгэгдэл
mongoliig huvaaj hytad oros 2t ogson nugeltnii ur achuu hooj yavuul ter tuvd ruu n hereggui humuus taaraldval *****
Хамгийн их уншсан