АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Финляндын хил дээр согтуу монгол эрийг саатуулжээ

Финлянд-Оросын хилийн “Ваалимаа” шалган нэвтрүүлэхийн хилчид энэ сарын 23-ны өдөр авто маишнтай монгол эрийг саатуулсан байна. Жолоо барьж явсан тэр эрэгтэй хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан гэж хилийн албаныхан тэмдэглэжээ. Тэр бүү хэл согтуурал хэмждэг үлээх багажийг ч зөв үлээж чадахгүй байсан гэж албаны мэдээнд дурджээ. Багажны заалтаар монгол эрийн согтуурлын хэмжээ 0,75 мг/л гарчээ.
Согтуу эрийг цусны шинжилгээ хийлгэхээр Хамина хотын эрүүл мэндийн төв рүү илгээсэн байна. Түүнийг согтуугаар жолоо барьсан хэмээн буруутгаж байна.
Финляндад цусан дахь спиртийн хэмжээ 0,5 промилл буюу 0,22 мг/л байхад жолоо барихыг зөвшөөрдөг юм байна. Харин монгол эрийнх 0,75 мг/л буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин их байсан гэж http://fontanka.fi сайт мэдээллээ.

0 Сэтгэгдэл