Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Бундестагийн сонгуульд Оросууд кибер дайралтаар нөлөөлж магадгүй

Оросын зүгээс Герман руу кибер дайралт хийх магадлал тун өндөр байна гэж ХБНГУ-ын  Холбооны тагнуулын албаны тэргүүн Бруно Каль баталж байна.
Түүнийхээр бол ийм аюул 2017 оны намар болох Бундестагийн сонгуулийн кампанит ажлын үеэр улам ихэсч магадгүй гэнэ. “Улс төрийн зорилгоос өөрөөр ийм дайралт нэг их хийхгүй нь тодорхой байна” гэж  Холбооны тагнуулын алба үзэж байгаа юм байна гэж Suddeutsche Zeitung хэвлэл мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Германы сөрөг тагнуулын албаны тэргүүн Ханс-Георг Маассен бас дараа онд болох германы бүх нийтийн сонгуульд “Оросын зүгээс саад болох гэсэн оролдлого гарч магадгүй” хэмээн Германы засгийн газар болгоомжилж байна гэж арваннэгдүгээр сарын дундуур мэдэгдэж байсан юм.
Германы канцлер Ангела Меркель ч бас “Оросууд Бундестагийн сонгуульд хакер дайралтаар нөлөөлөхийг оролдож магадгүй” гэж энэ сарын 9-нд мэдэгдсэн.
АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Эрик Шульц бас “Орос дэлхий дахинд болж байгаа улстөрийн сонгуулиудад кибер дайралтаар нөлөөлөхийг оролдож байна” гэж энэ сарын 3-ны өдөр  мэдэгдсэн байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросууд кибер дайралтын аргаар нөлөөлсөн гэсэн мэдээлийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова нар дуу дуугаа авалцан няцааж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан