УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Калифорнийн лалын сүмүүдийг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ

Америкийн Калифорни мужийн лалын гурван ч сүмийн захиргаанд “дэлбэлнэ” гэсэн сүрдүүлэг бүхий захидал ирснээр цагдаагаас хамгаалалт хүсчээ.
“Los Angeles Times”-т бичсэнээр яг адил үгтэй, гараар бичсэн энэ захидлуудад “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп “Америкийг гадаадынхнаас цэвэрлэнэ гэсэн. Тэхдээ та нараас, лалынхнаас эхэлнэ” хэмээгээд АНУ-д лалынхантай тэмцэх нь “Гитлер еврейчүүдтэй тэмцсэн шиг байх болно” гэж заналхийлжээ.
Калифорнид лалын шашны сүм рүү заналхийлэх явдал нэг биш удаа гарч байгаа юм. 2015 оны сүүлчээр Сан-Бернардино хотод Саид Фарук гэгч гэргий Тэшфин Маликтай хамт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах төв рүү дайран автомат буугаар гал нээснээр 14 хүн амь үрэгдэж, 21 хүн шархадсан хэрэг үйлдсэнээс хойш лалынхнаас өшөө авна хэмээн сүрдүүлэн заналхийлдэг болжээ.

0 Сэтгэгдэл