Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Фидель Кастро нас нөгчсөнд улс орнууд эмгэнэл илэрхийлж байна

Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро бямба гаригт 90 насандаа өөд боллоо хэмээн түүний дүү өнөөгийн Кубын удирдагч Рауль Кастро төрийн телевизээр албан ёсоор мэдэгдэв. Түүнийг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Сантьяго-де-Куба хотод оршуулахаар болжээ.

Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро нас нөгчсөнтэй холбогдуулан дэлхийн улс орнуудын удирдагчид эмгэнэл илэрхийлсээр байна.

Венесуэл гурав хоног гашуудна


Кубын удирдагч Фидель Кастро нас нөгцсөнтэй холбогдууланг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро бямба гарагт Каракас дахь Хувьсгалын музейд эмгэнэлийн цуглаан зохион байгуулж, улс даяараа гурав хоногийн гашуудал зарлав. Мадуро “Фидель бол өнгөрсөн цаг үе биш. Тэр амьд түүх болон үлдэж, нас нөгчсөнөөсөө хойш хэдхэн цагийн дараа өнгөрснөөсөө илүү их ирээдүйтэй болж, биднийг энхтайван руу алхах алхмыг зааж өглөө” гээд Фидель бол тусгаар тогтнол, ололт амжилтын түүхэн эринийг удирдаж, амьд домог болон үлдсэн хүн” хэмээн дурссан байна.

Никарагуа ес хоног гашуудна



Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега Фидель Кастрог нас барсанд гашуудан улс даяар ес хоног эмгэнэл илэрхийлэх тогтоол гаргажээ. Үндэсний энэ гашуудлын үеэр байшин барилга, хөлөг онгоц дээрх Никарагуагийн төрийн далбааг бөхийлгөх юм. Засгийн газар Кастрог нас барсан тухай мэдээ аваад шокод орсон гэж тэмдэглэжээ.




Ким Чен Ун эмгэнэл илэрхийлжээ

Фидель Кастро нас нөгчсөнтэй холбогдуулан Умард Солонгосын удирдагч Ким Чен Унаас Кубын Төрийн зөвлөл болон Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастрод эмгэнэлийн цахилгаан утас илгээжээ.
БНАСАУ-ын удирдагч цахилгаан утсандаа “Фидель Кастро бол Кубын ард түмний гарамгай удирдагч, империализмын эсрэг тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн. Тэрээр Солонгосын ард түмний дотнын нөхөр байсан” гээд “Фидель Кастро нас нөгчсөн ч түүний үнэлж баршгүй гавьяа манай хоёр орны ард түмний болон дэвшилтэт хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд үүрд оршиж үлдэнэ” хэмээн бичжээ.

Путин: Кастро оросын ард түмний нөхөр

Кубын удирдагч байсан Фидель Кастро нас нөгчсөнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кубын удирдагч Рауль Кастротой утсаар ярьж эмгэнэлт илэрхийлэхдээ “Фидель Кастро бол Оросын итгэлт, найз нөхөр байлаа. Орос Кубын харилцаа, стратегийн хамтын ажиллагааг  хөгжүүлэхэд тэр үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ хүчирхэг, ухаант хүн ирээдүйгээ ямагт өөдрөг итгэлтэйгээр харж байсан. Тэр улстөрч, иргэн, эх оронч хүний бүхий л шинжийг өөртөө шингээсэн, шударга үйлсийн төлөө амьдралаа зориулсан хүн байлаа. Түүний тухай дурсамж оросын иргэн бүрийн сэтгэл зүрхэнд мөнх үлдэнэ” гэжээ.
Оросууд Сочид болж буй Залуучуудын наадмыг Фидель Кастрогийн нэрээр нэрлэхийг санал болгосон бол ОХУ-ын нийслэл Москва, Дагестаны нийслэл Махачкалд Кастрогийн нэрэмжит гудамж нээх гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан