УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Кубын удирдагч Фидель Кастро 90 насандаа таалал төгслөө
Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро бямба гаригт 90 насандаа өөд боллоо хэмээн түүний дүү Кубын өнөөгийн удирдагч Рауль Кастро төрийн телевизээр зарласан байна. Түүнийг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Сантьяго-де-Куба хотод оршуулах юм байна.
Фидель Кастро 1926 оны наймдугаар сарын 13-нд Кубын Орьенто мужийн Биран тосгонд төрсөн юм.
Гаваны их сургуулийн хуулийн анги төгссөн тэрээр оюутан байхдаа л Кубын ард түмний намд элсч хувьсгалт ажилд оролцож эхэлжээ. 1952 онд цэргийн эргэлтээр Батистын дэглэм гарч ирэхэд тэрээр дарангуйлагчдыг эсэргүүцсэн тэмцэлд шууд орсон байна. 1957, 1958 онд хувьсгалчид партизаны тэмцэлд орж Босогчдын арми байгуулахад Фидель ерөнхий командлагчаар томилогджээ.
1953 оны арванхоёрдугаар сард Фиделийг 15 жилээр хорих ялаар шийтгэхэд шүүх хурал дээр “Түүх намайг цагаатгана” гэсэн алдарт үгээ хэлжээ.
1959 оны нэгдүгээр сарын 1-нд босогчдын арми Гаванад орж хоёрдугаар сард нь Фидель Кастро Кубын Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон байна.
Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро нас нөгчсөнтэй холбогдуулан Латин америкийн хөрш улсуудад гашуудал зарлаад байна.
Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро бямба гаригт 90 насандаа өөд боллоо хэмээн түүний дүү Кубын өнөөгийн удирдагч Рауль Кастро төрийн телевизээр зарласан байна. Түүнийг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Сантьяго-де-Куба хотод оршуулах юм байна. Фидель Кастро 1926 оны наймдугаар сарын 13-нд Кубын Орьенто мужийн Биран тосгонд төрсөн юм.

0 Сэтгэгдэл