УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нэр хүнд 4 хувь болтол уналаа

Авлигын хэргийн улмаас Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн нэр хүнд дөрвөн хувь болтол буурлаа гэж социологийн судалгааны Gallup Korea албаны эх сурвалжаас аван Reuters агентлаг өнөөдөр мэдээллээ.
Энэ судалгаагаар төрийнхөө тэргүүнийг дэмжиж байгаа гэсэн үзүүлэлт хамгийн доод хэмжээнд хүрсэн бол түүний үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаа хүмүүсийн хувь 93 хувьд хүрчээ.
Өмнөд Солонгосын прокурорын газар энэ сарын 20-нд Ерөнхийлөгчийг тойрсон дуулиан болох найз бүсгүй Чхве Сун Силийг мөрдөн шалгасан дүнгээ олон нийтэд зарласан юм. Мөн ерөнхийлөгчийн тамгын газрын хоёр ч өндөр албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн авлига авч байсныг илрүүлэн зарлаад байгаа.
Тэд тус улсын 50 гаруй компаниас хэдэн арван сая доллар авч Чхве Сун Силийн хянадаг санд оруулж байжээ. Өнгөрсөн долоо хоногоос прокурорын газар ерөнхийлөгчийг байцааж эхэлнэ гэсэн ч өмгөөлөгч нь “ерөнхийлөгчийг буруутгаж байгаа нь буруу” гэсэн юм. Энэ хүртэл Пак Кыг Хе байцаалтад очиход бэлэн гэж байсан юм.
Өмнөд Солонгосны хуулиар үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгчийг эх орноосоо урвасан гэдгээс өөр зүйлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэдэггүй юм байна.

0 Сэтгэгдэл