УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Казахстан улс нийслэлээ Назарбаев болгон нэрлэж магадгүй
Казахстаны парламентын гишүүд улсынхаа нийслэл Астана хотын нэрийг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрээр солих санал дэвшүүлжээ. Санал дэвшүүлэгчид үүнийгээ хууль тогтоох байгууллагын хоёр танхимын хамтарсан хуралдаан дээр танилцуулсан байна.
“Манай орны бүтээн байгуулалтад анхны Ерөнхийлөгч ард түмний тэргүүн Нурсултан Назарбаевын оруулсан хувь нэмрийг тэмдэглэн нэрийг нь Улсын Үндсэн хуульд дурдах хэрэгтэй. “Ел басы” буюу үндэсний удирдагчийн нэрийг нийслэл хот, улс орны бусад чухал объектуудад өгье” гэж арванхоёрдугаар сарын 16-нд тэмдэглэх Казахстаны тусгаар тогтнолын 25 жилийн тухай тунхгийн төсөл хэлэлцэх үеэр парламентын доод танхимын депутат Куаныш Султанов мэдэгджээ.
Депутатууд энэ ойд зориулсан хөшөө цогцолбор нийслэл хотнообосгох ёстой гээд “Тусгаар тогтнолын аугаа их замнал нь мөнх байх учиртай. Ийм учраас нийслэл хотод "Тауельсыз Казахстан" буюу “Тусгаар тогтоносон Казахстан" гэдэг цогцолбор хөшөө босгоё гэж баримт бичигтээ оруулжээ.
Казахстан улсын Дээд зөвлөлийн хуралдаанаар 1991 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтоносон Казахстан улсын Үндсэн хуулийг баталсан учир үндэсний баяр хэмээн тэмдэгдлэдэг байна.
Казахстаны парламентын гишүүд улсынхаа нийслэл Астана хотын нэрийг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрээр солих санал дэвшүүлжээ. Санал дэвшүүлэгчид үүнийгээ хууль тогтоох байгууллагын хоёр танхимын хамтарсан хуралдаан дээр танилцуулсан байна. “Манай орны бүтээн байгуулалтад анхны Ерөнхийлөгч ард түмний тэргүүн Нурсултан Назарбаевын оруулсан хувь нэмрийг тэмдэглэн нэрийг нь Улсын Үндсэн хуульд дурдах хэрэгтэй. “Ел басы” буюу үндэсний удирдагчийн нэрийг нийслэл хот, улс орны бусад чухал объектуудад өгье” гэж арванхоёрдугаар сарын 16-нд тэмдэглэх Казахстаны тусгаар тогтнолын 25 жилийн тухай тунхгийн төсөл хэлэлцэх үеэр парламентын доод танхимын депутат Куаныш Султанов мэдэгджээ.
Депутатууд энэ ойд зориулсан хөшөө цогцолбор нийслэл хотнообосгох ёстой гээд “Тусгаар тогтнолын аугаа их замнал нь мөнх байх учиртай. Ийм учраас нийслэл хотод "Тауельсыз Казахстан" буюу “Тусгаар тогтоносон Казахстан" гэдэг цогцолбор хөшөө босгоё гэж баримт бичигтээ оруулжээ.
Казахстан улсын Дээд зөвлөлийн хуралдаанаар 1991 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтоносон Казахстан улсын Үндсэн хуулийг баталсан учир үндэсний баяр хэмээн тэмдэгдлэдэг байна.
0 Сэтгэгдэл
























