УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Далай лам АНУ-д очиж Трамптай уулзана

Бурхны шашны тэргүүн, дээрхийн гэгээн Далай лам АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампыг тангаргаа өргөсний нь дараа очиж уулзана гэдгээ Монгол Улсад айлчлах үеэрээ мэдэгдлээ.
“АНУ-д айлчлахад тодорхой бэрхшээл байгаа ч гэсэн би очиж шинэ Ерөнхийлөгчтэй уулзах болно” гэж түүний мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжуулсан байна.
Далай лам АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд “Нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, илүү их чөлөөтэй байсан. Соногдсоныхоо дараа харин өмнө ярьж байсан шигээ илүү их хариуцлага хүлээх болно” гэсэн юм.
АНУ-ын одоогийнЕрөнхийлөгч Барак Обама дээрхийн гэгээн Далай ламтай дөрвөн удаа уулзсан юм. Хамгийн сүүлд энэ оны зургадугаар сард уулзсан. Энэ бүхэнд АНУ-ын төрийн тэргүүн, Далай ламтай уулзаж байгаа нь хоёр орны харилцааг түвэгтэй болгож байна гэж БНХАУ-ын Засгийн газар мэдэгдсээр байгаа.

0 Сэтгэгдэл