АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Н.Энхбаяр халаагаа өгөхгүй нь

МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрөөс холдож, бусаддаа зайгаа тавьж өгөхгүй нь. Тэрээр УИХ-ын гишүүн болохын тулд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлээс жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-д суух эрхтэй болоод буй гурван “цэрэг”-ээ гомдоож орхив. Учир нь, тус эвсэлийнхэн өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Ц.Цолмон, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гартал УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ битгий ав гэсэн шийдвэр гаргажээ. Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар, хуульч С.Нарангэрэл нарыг УИХ-ын сонгуульд оролцох эрхгүй хэмээн нэр дэвшигчдийн тооноос хассан. Гэтэл эл шийдвэрийг тэдний сонгогдох эрхэнд халдлаа хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм. Харин цэц эл гомдлыг хэлэлцээд СЕХ-ны талд шийдвэр гаргачихаад буй. Гэсэн ч тэд мөчөөгөө өгөхгүй давж заалдав. Тун удахгүй цэцийн Дунд суудлын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх аж. Үндсэн хуулийн цэцээс хэзээ, ямар шийдвэр гаргах бол гэсэн хүлээлт ч нийгэмд үүсгэчихээд байна.
Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаяр гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа, Э.Батшугар цэргийн алба хаагаагүй, С.Нарангэрэл төрийн албанаас татгалзаагүй учир нэр дэвшигчээр бүртгэхгүй хэмээн тайлбарласан юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь бусдад өр төлбөргүй, шүүхээс ял сонсч байгаагүй, цэргийн алба хаасан, төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээр бол төрийн албанаас татгалзсан байх ёстой гэсэн заалт бий. Тиймээс СЕХ-ныхон хуулийн эдгээр заалтын дагуу тэдэнд хатуурхсанаа олон түмэнд ойлгуулсан билээ.
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэц “СЕХ хууль зөрчсөн байна” хэмээн шийдвэрлэнэ байх гэсэн горьдлого тээж, дээрх гурвын УИХ-д суух эрхийг хязгаарлаад буй. Бөхөөр бол Н.Энхбаяр унасан ч тахимаа өгөхгүй туг тойрохоор санаархаж яваа. Тэрээр ингэж өөртөө итгэлтэй, улс төртэй үхэн хатан зууралдаж байгаа нь ч учиртай бололтой.
“Н.Энхбаяр УИХ-ын гишүүн болох магадлал өндөр. Тэрээр гэмт хэрэгт холбогдсон ч шүүхийн шийдвэр хараахан гараагүй. Шүүхийн шийдвэр гарлаа ч холбогдсон хэргүүд нь өршөөлд хамрагдах боломжтой. Бүр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгочихож ч магадгүй. Харин Э.Батшугар, С.Нарангэрэл хоёрын хувьд найдвар тун бага. Сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг илт хангаагүй” хэмээн нэгэн эх сурвалж ярьсан юм. Тэгэхээр Н.Энхбаяр хэрэгт холбогдсон ч уснаас хуурай гарна гэдэгт бат итгэж, дээрх шийдвэрийг гаргасан байж таарах нь.
Хэрэв Үндсэн хуулийн цэц эх сурвалжийн хэлснээр шийдвэр гаргавал, Н.Энхбаяр УИХ-ын гишүүн болж, жагсаалтаар 10-т эрэмбэлэгдэж, улс төрд орж ирэх гэж буй Ц.Оюунбаатар хасагдана. Нөгөө хоёрын хувьд “зөрчигдсөн” эрх нь сэргэх юм. Харин Үндсэн хуулийн цэц СЕХ-ны талд шийдвэр гаргавал О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар ногоон гэрлээр улс төрд орно.
Цэцээс Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын эрх зөрчигджээ гэсэн шийдвэр гарах хувилбар ч байгаа. Тэгсэн тохиолдолд Н.Энхбаяр ирэх дөрвөн жилд архаг улстөрч гэдгээ харуулж, улс төрийн мананг арилгах, улс эх орноо олигархиудаас ангижруулахын төлөө ажиллана гэж хэлсэндээ хүрнэ гэдэгт найдъя.
Э.Батшугарын хувьд аавтайгаа дөрөө харшуулан улс төрд орж ирсэн, хамгийн залуу төрийн түшээ хэмээн парламентын түүхэнд бичигдэнэ. Мэдээж, ах нараасаа ихийг суралцах он жилүүд байна биз ээ. Хуульч С.Нарангэрэл улс төрд шинээр орсон түшээдийн армийн тоог нэгээр нэмнэ. Ард түмэн түүнээс хамгийн түрүүнд дээдэст бус, зөвхөн доодост л үйлчилдэг, чанаргүй, хэрэгждэггүй олон хуулийг цэгцэлж, боловсронгуй болгох, хуулийг хүн бүрт адил тэгш үйлчлэх зарчмыг хэрэгжүүлэхийг хүсч, шаардана.
Энэ мэтээр дээрх гурван нэр дэвшигчтэй холбоотой Үндсэн хуулийн цэцээс гаргаж болох шийдвэрийн хувилбаруудыг төсөөлж, таамаглахад ийм байна. Цэц хэзээ, ямар шийдвэр гаргах нь тун удахгүй тодорхой болох юм.

0 Сэтгэгдэл