АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Өмнөговь аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Онцгой комисс ээлжит хурлаа хийж өвөлжилт, хонины цэцэг өвчин болон цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.
Өмнөговь аймгийн Ханхонгор суманд малын цэцэг өвчний голомт илэрсэнтэй холбоотой арга хэмжээнүүдийг түргэн шуурхай авч ажилласны үр дүнд өвчний дэгдэлтийг зогсоож чадсаныг онцлов. Өвөлжилт, малын өвчинтэй холбоотойгоор малчид ард иргэддээ илүү хүрч ажиллахыг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Өмнөговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл боломжийн хангагдсан гэж албаны хүмүүс мэдэгдсэн юм. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 90,2 хувьтай хангагдсан бол төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажил 84,1 хувьтай хангагджээ. Аймгийн аюулгүй нөөцөд 220 тонн өвс, 110 тонн тэжээл татсан бол малчид 8786 тонн өвс хадлан нөөцлөхөөс 6100 тонн өвсийг нөөцлөж 71 хувийн хангалттай байна. Харин сумдын аюулгүйн нөөцөд 436 тонн өвс, 268 тонн тэжээл байгаа ба өвс тэжээл татаж нөөцлөх ажил үргэлжилж байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 2,2 сая тоо толгой мал өвөлжих урьдчилсан төлөвтэй байгаа юм.

0 Сэтгэгдэл