УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хүсэлт ирүүлсэн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж эхэллээ

"Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк" -ийн зүгээс 2016 оны аравдугаар сард ажлын хэсэг гарган Арьс, шир боловсруулах 29 үйлдвэрийн удирдлагатай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар паркийн хийсэн ажил болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Энэ үеэр хамтран ажиллах хүсэлтээ гаргасан Монгол Шевро ХК болон Буурал гол ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус хоёр үйлдвэр нь арьс ширийг гүйцэд боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба гадаад зах зээлд савхи болон эцсийн бүтээгдэхүүн гаргадаг дотоодын үйлдвэрүүдийг савхиар хангадаг нь паркийн импортыг орлох экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилттой бүрэн нийцэж байгаа юм.
Паркт нэгдэж арьс, шир боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдтэй ирэх 12 дугаар сарын 15-ны дотор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын үйлдвэрлэлийн чиглэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар бодит ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна гэж Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл