Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Магистр, докторууд үндэсний тэтгэлэг хүртэхгүй нь
Хэд хоногийн өмнөөс их, дээд сургуулиудын оюутнуудын дансанд 2015-2016 оны хичээлийн жилийн “Үндэсний тэтгэлэг”-ийн үлдэгдэл мөнгө орсон. Энэхүү тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэлх сарын турш олгодог байгаа. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтэрдэггүй бөгөөд хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн, хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 3.0-оос доошгүй үнэлэгдсэн, элсэлтийн журмын шаардлагыг ханган элссэн өдрийн ангийн бакалаврын хөтөлбөрийн суралцагчид авдаг. Мөн өдрийн ангид суралцаж байгаа магистр, докторын хөтөлбөрт суралцагчид авдаг. Тодруулбал, хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн нь 3.2-оос доошгүй, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн нь 3.5-аас доошгүй байх шалгууртай. Харамсалтай нь, энэ удаад буюу 9-12 дугаар сард магистр, докторууд үндэсний тэтгэлэг болох 70,200-д хамрагдахгүй болохыг мэдэгджээ. Энэ нь санхүүжилт байхгүйтэй холбоотой гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан