АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Булаалт болон дээрмийн гэмт хэрэг өсчээ
Б.МИШЭЭЛ
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлыг танилцуулав. Энэ сарын 17-18-нд орсон цасны зузаан зарим газраар 16-21 сантиметрт хүрчээ. Одоогоор хот орчмын зам, даваа хаагдаж боогдсон газар байхгүй. Зам, даваа хаагдаагүй ч халтиргаа, гулгаа нэмэгдсэн гэдгийг тэрээр танилцуулав.
Түүнчлэн өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Нийслэлд цас их орж, халтиргаа гулгаа үүссэний улмаас замын ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларсан. Мөн Хайлаастын болон шинэ гэмтлийн эмнэлгийн зэрэг зарим өгсүүр газарт гулгаа их үүсч автомашины хөдөлгөөнд ачаалал үүссэн. Улмаар ослын дуудлага нэмэгдсэн болохыг мэдэгдлээ. Мөн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэргийг өнгөрсөн сартай харьцуулахад булаалт болон дээрмийн гэмт хэрэг өссөн болохыг албаныхан онцолсон юм.
Б.МИШЭЭЛНийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлыг танилцуулав. Энэ сарын 17-18-нд орсон цасны зузаан зарим газраар 16-21 сантиметрт хүрчээ. Одоогоор хот орчмын зам, даваа хаагдаж боогдсон газар байхгүй. Зам, даваа хаагдаагүй ч халтиргаа, гулгаа нэмэгдсэн гэдгийг тэрээр танилцуулав.

0 Сэтгэгдэл